“ГОВЬ”-ИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН “ДЭЭРЭМ”

“Бридж “компанийн эзэд УИХ-ын гишүүн Сэдваанчиг, Д.Ганхуяг хоёр. Тэд үнэндээ бол төрийн өмчит “Говь” үйлдвэр дөрөөлж мөнгө олсон улс. Сэдваанчиг “Говь” компани дээр түшиглэн  “Говь-АНУ” компани  байгуулж байж.  Энэ зомданиараа дамжуулан Сэдваанчиг Сафди гэгч америк эзэнтэй нэгэн компанитай гэрээ хийж ноолууран хувцас их хэмжээгээр нийлүүлэхээр болжээ.

“Говь-АНУ” компани нь Америкт нийлүүлэх тэрхүү гэрээт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хүчин мөхөсдсөн тул мань эр “Говь”-д хийсэн ноолууран өмд цамц зэргийг оронд нь шахаж ашиг олж байж. Өөрөөр хэлбэл түүний “Говь-АНУ” компани бол зүгээр л гэрээ байгуулах тоглоомын үүрэгтэй байжээ. Ингэж Сэдваанчиг америк эр Сафдитой хуйвалдахдаа өөртөө жилд дор хаяж 800-гаад мянган долларын ашиг олж байсан гэнэ. Ийм их мөнгийг тэр ганцаараа идэж уугаад дууссан гэвэл үнэнд арай нийцэхгүй байх.

Арын албанд нь зүтгэж, хамаг холбоо хэлхээг нь тогтоож өгсөн, удирдан чиглүүлсэн намынх нь “журам”-ын нөхөд бүлтийтлээ хараад сууж байхад тэр олсон мөнгөө хувийн данс руугаа цөмийг хийнэ гэж юу байхав. Дэлхийн брэнд болсон “Говь”-ийн ноолууран хувцас түүний гарын салаагаар урссаар эцэст нь энэ компаний хувьчлалын дуудлагын үнэ арав гаруйхан тэрбум төгрөгт хүрсэн бололтой.  Уг нь дээрх маягаар луйвар хийгээгүй бол “Говь” компаний ашиг улам өсч өнөөдөр хувьцааных нь болон хувьчлалын үнэ нь тэнгэрт хадчихсан байх ёстой байв. Үүнийг дөрвөн аргын тоо мэддэг ямар ч тэнэг хүн тооцож үзээд төвөггүйхэн ойлгоно. Хувьчлалын сургаар их хэмжээний өмч луйвардахын тулд Сэдваанчиг “Говь”-ийн хамаг хөрөнгийг ийнхүү үнэгүйдүүлж чаджээ. Энэ ажилд одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч бас тун идэвхитэй оролцож, их хэмжээний мөнгө олсон нэгэн. Тэрбээр  хувьд хэдэн жилийн өмнөөс Японы хөрөнгө оруулалтаар “Бриж” компаниа байгуулж, зам гүүр барьж байгуулах ажлаар олж авсан мөнгөө “Говь”-ийн ноолууран хувцас руу хийж эхэлжээ.

Д.Ганхуяг “БЭТ” гэдэг охин компаниа байгуулж, Сэдваанчигтай хуйвалдан “Говь”-ийн бүтээгдэхүүнийг Америк руу зөөдөг болсон байна.  Ганхуягийн “БЭТ” нь батлагдсан тарифаас 10-20 хувийн хямд үнээр ноолууран хувцас авч төрийн өмчит “Говь” компанид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байв. Мөн “БЭТ” компани экспортын зориулалтаар баахан хувцас “Говь”-д захиалж хийлгээд үйлдвэрийн үнээр авсан боловч гадаад дахь түншүүдийнх нь таалалд нийцээгүй тул буцаагаад “Говь” руу шахан хэдэн зуун саяын алдагдал д оруулж байсан баримт бий. Ер нь “Бридж” Ганхуяг бол “Говь” компанийн  нийт хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэг . тэр ч бүү хэл З.Энхболд , Сэдваанчиг , Д.Ганхуяг нар “Говь”-ийн эрхийн гэрчилгээг өөрчилж дөрөвхөн хүний мэдэлд нууцаар шилжүүлсэн байсан нь илэрч бөөн хэл ам татлаж байлаа.  Харин өнөөдөр Д.Ганхуяг “Говь”-той ямар ч холбоогүй байсан, одоо ч холбоогүй хэмээн нэр цэвэр хүний дүрд тоглох гэж оролдож суугаа.

Тэгвэл одоогоос зургаан жилийн өмнө “Өдрийн сонин”-д Бридж груп¬пийн Ерөнхийлөгч Л.Даваажаргал гэгч нөхөр тун сонирхолтой ярилцлага өгч байсан байх юм. Тэрбээр “Говь үйлдвэрийг Японы анхны буцалтгүй тусламжаар баригдсан гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх.

Ингэхдээ мэргэжилтнийг нь хамт бэлтгэсэн. Эдгээр мэргэжилтнүүдэд Бридж Группийн таван хөрөнгө оруулагч ордог. Японд 1980-иад оны үеэс мэргэжил эзэмшиж ажлынхаа анхны гараагаа бүгд Говиос эхэлсэн. Мөн Группийн үүсгэн байгуулагч Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нар Говь ХК-ийн нийт хувьцааны 10-аад хувийг эзэмшдэг. 1990-ээд оноос хойш цуглуулж ирсэн нэг сая гаруй ам.доллараа Говь ХК-ны хувьцааг худалдаж авахад зориулсан” хэмээн ярьж байлаа. Тэр ч байтугай тэрбээр “Говь” компаниас бүтээгдэхүүн авдаг байснаа ч ний нуугүй дэлгэсэн байна билээ.

http://nuuts.mn/?newsid=9505


URL:

Сэтгэгдэл бичих