“Мон Уран”-ы Б.Наранхүү МАН-ыг дэмжих гэж АН-аас нэр дэвшсэн үү…
Ардчилсан нам дотоод “ардчилал”-тай нам гэдгээ байнга илэрхийлж, зөрчил бухимдлаа нуугаад байдаггүй. Тиймээс ч АН-ын дүүрэг, аймгийн хороод энд тэнд хуваагдлаа, хоёр гурван даргатай боллоо гэх мэдээлэл нь “байдаг” л нэг сэдэв болоод байгаа.
Зарим талаараа энэ нь тус намын ерөнхий рейтингэд сөргөөр нөлөөлдөг ч нөгөө талаараа МАН-ын зэсийг цухуйлгахад чамгүй нөлөө үзүүлдэг бололтой юм. Тухайлбал, Дундговь аймгийн Ардчилсан нам нэг хэсэг хоёр гурван дарга, тамга тэмдэгтэй явж ирсэн ч өнгөрсөн хавар эмх цэгцэндээ орж, үр дүнд нь энэ удаагийн сонгуульд нэг нэр дэвшигч бас нэг бие даагчтайгаар оролцож байна. Өөрөөр хэлбэл тус аймгийн 8-р тойргоос “Мон Уран”-ы Б.Наранхүү Ардчилсан намаас нэр дэвшиж, Л.Данзанноров нь намынхаа бодлогоос урвасан гэх үндэслэлээр намаасаа хасагдан бие даан нэр дэвшиж байгаа.
Тэдний өрсөлдөөн, тэмцлийн үрээр тус аймагт МАН-аас нэр дэвшигч “НААБ” группын ерөнхийлөгч Б.Амарсанаа нь “алиа салбадай” болох нь илчлэгдэв. Учир нь бие даагч Л.Данзанноровын сонгогчдод илгээсэн ил захидалд Ардын нам Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж байгаа тухай фактыг дурджээ. Тухайлбал, Ардын намын захиас даалгавраар С.Од-Эрдэнэ гэгч Дундговийн Ардчилсан намыг дайлаар мордож, бутаргаж, самраад даргаар нь заларч, Ардын намын гишүүн байх “нууц” хүсэлтэй Б.Наранхүүг нэр дэвшүүлээд байгаа юм байх. Л.Данзанноровын үзэж байгаагаар хэрэв Б.Наранхүү ялалт байгуулах юм бол Ардын намын бодлого биеллээ олж, Ардчилсан намаар овоглосон ч өөрийн гэсэн нэг “суудал”-тай болох юм гэнэ.
Гэтэл “боловсролтой” залуу гэдгээр имижээ хийж яваа Б.Амарсанаа Ардын намын “золиос” болж буйгаа мэдээгүй юмуу мэдээд залуу хүний “хор”-оор ялах хүсэл төрөө юу сүрхий сурталчилгаа хийж, хөрөнгө зоорио барж яваа сурагтай.
http://www.shuum.mn/news/newsid/7638/catid/2
URL: