Б.Наранхүү Олимпийн аваргуудад амласан сая доллараа өгөөч ээ

Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандвал араасаа олон эрсдэл дагуулдаг шиг Дундговь аймагт АН-аас нэр дэвшиж буй Б.Наранхүүгийн ам, ажил хоёр нь үргэлж зөрдөг нэгэн. Үүнийг нь батлах мэт “Анод” банкнаас тэрбээр 17 тэрбум гаруй төгрөг зээлчихээд эргүүлэн төлөөгүй. За энэ ч одоо өнгөрч гэж бодоход Олимпийн медальтнуудад амласан сая доллар аа өгөөч ээ гэж Б.Наранхүүд зөвлөмөөр байна. УИХ-ын гишүүд гол нь амласандаа хүрэхийг эрмэлздэг нь олны итгэлийг дааж төрийн сэнтийд суусандаа байдаг юм.

Б.Наранхүү 2008 онд Олимпийн аваргуудад сая доллар, харин мөнгөн медальтнуудад тус бүр 500 мянган доллар өгөхөөр амласан. Дүнжингарав худалдааны төвийн барилгаа дөнгөж эхлүүлж байсан тэрбээр энэхүү амлалтаа өөрийгөө болон өөрийн шинэ ажлаа сурталчилах зорилгоор өгсөн нь мэдээж. Яг л УИХ-ын гишүүний амлалт адил 2008 оноос 2012 оны хооронд энэхүү нэг сая, 500 мянган доллараа цувруулан өгч дуусгана хэмээн онгирч байсан тэрбээр өнөөдрийг хүртэл амласандаа хүрсэнгүй. Энэ амлалтынхаа эхлэл болгож хэлсэн мөнгөнийхөө 10 хувийг өгөөд алга болсон тэрбээр тухайн үедээ л Олимпийн аваргуудаар далимдуулан шоудаж байсан нь өдгөө тодорхой байна.

Тэгэхээр Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаад ирсэн Олимпийн аваргуудыг хулхидаж чадсан Б.Наранхүү гэнэн хонгор сонгогч олныг дөмөгхөн хуурах нь ойлгомжтой. Хамгийн муухай нь зөвхөн өөрийнхөө төлөө Олимпийн аваргуудыг, “Анод” банкийг хулхидсан шүү дээ. Ингээд бодохоор хөрөнгө мөнгө, нэр төр олохын тулд бусдыг ашигласан шиг ашиглаад дараа нь эргэж ч харахгүй явж чаддаг Б.Наранхүү дэндүү аймшигтай хүн мэт санагдах аж. “Анод” банкнаас зээл авахдаа ч хамаг хөөрхөнөөрөө аашилж, ярианы баялгаараа мунхруулж байсан биз.

Уг нь Б.Наранхүү эхлээд нэрээ цэвэрлэчихээд дараа нь УИХ-д нэр дэвшсэн бол арай л дээр байж дээ.

http://mongolcomments.mn/


URL:

Сэтгэгдэл бичих