З.АЛТАЙ МИНЬ,ЭНЭ УДАА НЭР ДЭВШИХ ХЭРЭГГҮЙ БАЙЖЭЭ
Сэтгүүлч З.Алтай 2008 оны сонгуулиар бие даан нэр дэвшээд эрхэм гишүүн болсон билээ.
ТВ 25 телевизээр “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг хөтөлдөг түүнийг хүмүүс мэддэг,таньдаг болсон учир УИХ-ын гишүүнээр сонгож дөрвөн жил ажиллуулсан юм.Дөрвөн жил аль нэгэн нам,бүлэглэлийн эрх ашгаас ангид байж,зөвхөн эх орон сонгогчдын төлөө үнэн үгээ хэлэхийг тойргийнхон нь түүнд үүрэг болгосон гэхэд болно.Харин тэрбээр сонгогчдынхоо тэрхүү үүргийг хэрхэн биелүүлсэн бэ гэдэг тухай энэ удаагийн сонгуулиар дүн тавина.
Сэтгүүлч З.Алтай ИЗНН-д элсчихээд,Баянзүрх дүүрэгт одоо нэр дэвшчихээд,намайг сонгоод өгөөрэй хэмээн гуйж явна.Сонгогчид түүнд төдийлөн талтай биш байгаа сурагтай.Учир нь бие даагч маань эрхэм гишүүний бүрэн эрхийн хугацаанд сонгогчдынхоо эрх ашгийг санасан ёсоор хамгаалан дуугарч чадаагүй,нөгөө талаар ИЗНН-д элсчихээд нэг намын үзэл бодолд өөрийн бодлоо хуниулчихаад давхиж явахаар нь хүмүүс нүүрээ буруулжээ.
З.Алтай энэ удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшсэн бол сонгогчид арай илүүтэйгээр хүлээж авах байв.Эсвэл тэрбээр энэ удаагийн сонгуулиар нэрээ дэвшүүлэлгүй ажиглагчаар үлдсэн бол дараа нь бас эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтахад илүү үр дүнтэй байсан байж мэдэх.З.Алтай тэртэй тэргүй олны мэдэх сэтгүүлч,сэтгүүлчээ хийгээд амьдарч чадна. Зарим хүмүүстэй адилхан дарга сайд юм уу,эрхэм гишүүн болохгүй л бол амьдарч чадахаа больчихсон мэт улайран тэмцэлдэх хэрэггүй байсан юм.З.Алтай энэ удаа эрхэм гишүүнээр үлдэх боломж тун тааруу,чансаа дор яваа дуулдана.З.Алтай минь энэ удаа нэрээ дэвшүүлэх хэрэггүй л байж дээ.
С.Үнэнхүү.
http://tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=6996:2012-06-18-08-15-00&catid=71:uih&Itemid=415
URL: