Увс аймгийн нийт газар нутаг 90 лицензтэй болжээ
Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор Увс аймаг болон хил залгаа зарим аймгийн газар нутгийг оролцуулаад 1.480.786 га газарт лиценз олгосон дүн гарчээ.
Увс аймаг нь 19 сумтай бөгөөд үүнээс одоогийн байдлаар 17 сумын 177 газарт 156 ашиглалт болон хайгуулын лиценз олгосон баримт ил болсон байна. Тодруулбал, Бөхмөрөн суманд 17, Давстад 11, Завхан, Зүүнговьд гурав, Зүүнхангайд 10, Малчинд хоёр, Наранбулагт 16, Өлгийд 16, Өмнөговьд 22, Өндөрхангайд дөрөв, Сагилд дөрөв, Тариаланд 28, Түргэнд 10, Тэсд гурав, Ховдод долоо, Хяргаст 10, Цагаанхайрханд долоон ашигт малтмалын болон хайгуулын лиценз олгожээ.
Дээрхээс дүгнэн Увс аймгийн 90 орчим хувьд нь лиценз олгосон байна гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: