Авто замын мөнгөнөөс хумслагч Д.Очирбат, Д.Бат-Эрдэнэ нарын хам хэрэгтнүүд сонгуульд өрсөлдөж байна

Авто замын газрын дарга асан, МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Д.Бат-Эрдэнийн нэр нь хүртэл хуурамч. Төрсний гэрчилгээн дээрх нэрээрээ бол Д.Батмөнх гэсэн нэртэй Д.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтаар төрсөн ах нь болох Дамжин овогтой Бат-Эрдэнийн нэр, дипломыг ашигласан нь тогтоогдсон байна. Бүр 1981 оноос хойш иргэний бүртгэл мэдээлэлд холбогдох баримт бичгүүдийг ахынхаа нэрээр гаргуулан авч, хуурамчаар ашиглаж иржээ. Бодит байдал дээр Д.Бат-мөнх нь 1964 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж, сумынхаа дунд сургуульд долдугаар анги хүртлээ л суралцсан. “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин байгаад 1981 онд Увс аймгийн цагдан сэргийлэх ангиас иргэний паспорт Батмөнх нэрээрээ авчээ.

Тэр жилээ Улаанбаатар хотод шилжин суурьшихдаа төрсөн ах Д.Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан дахин иргэний паспорт авснаар цаашид Б.Бат-Эрдэнэ нэртэй болсон байдаг. Тэрбээр ХААИС, СЭЗДС-ийг дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн гэдэг нь ч худал. Бүгд хуурамч диплом гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Энэ дагуу хотын дарга Г.Мөнхбаяр АТГ-аас сануулсны дагуу Д.Бат-Эрдэнэд арга хэмжээ авч албан тушаалаас зайлуулсан боловч хэсэг хугацааны дараа арга саам хэрэглэн Зам арчлалтын газрын даргаар буцаж хотод шургалсан байдаг. Одоо МАН-аас НИТХ-д ахин нэр дэвшихдээ ч гэсэн Батлан хамгаалахын Их Сургууль төгссөн гэсэн хуурамч диплом ашигласныг нь холбогдох газраас тогтоогоод байна. Ийм засаршгүй хуурамч этгээдийг ахин дахин өмөөрөөд, нэр дэвшүүлээд байгаа нь МАН бүхэлдээ хулгайч луйварчдаар дүүрсэн гэдэг нь үүгээр нотлогдож байна. Д.Бат-Эрдэнийг яагаад хаацайлаад байгаа юм гэвэл зам засвар авто замын мөнгийг угааж, “нам нэгт” нөхдүүддээ хувь хишиг хүртээдэгт гол учир байгаа аж. Тухайлбал, найз Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Очирбатыг угшлаасаа угжиж ирсэн. Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ нь өнөө авлигач Д.Очирбат нартайгаа цуг МАН-аас УИХ-ын сонгуульд цугтаа хүзүү, сээрээрээ холбогдчихсон нэр дэвшиж явна. Төрийн мөнгө хөрөнгө оруулалтын мөнгөний уургач Д.Бат-Эрдэнэ, уутлагч Д.Очирбат нарыг яагаад луйварчин авлигач залилагчид нь хүрээд байна гэхээр нэгэн жишээ байна. Д.Очирбат, Д.Бат-Эрдэнэ нар хувьдаа “Эрдэнэ суварга 1”, “Эрдэнэ суварга 2” гэсэн хоёр том компани байгуулсан байдаг. Луйварчдын энэ том мөнгөний эх үүсвэр нь замын их мөнгөнөөс тендерээс унагадаг мөнгө. Түүний ганц жишээ. Д.Бат-Эрдэнэ гэгч луйварчин 2005 оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Очирбатад 20 сая ба 40 саяар нь хоёр удаа тасалж нийт 60 сая төгрөг өгсөн нь ил баримтаараа нотлогддог аж. Мөн Д.Бат-Эрдэнэ, Д.Очирбат нар тус байгууллагын нэр бүхий гурван байцаагчид тус бүр нэг сая төгрөг өгсөн гэх ч баримт бий.

Ийнхүү төрийн идэгч АТГ-аас шалгагдах хоёр хулгайч УИХ-ын сонгуульд нэр дэвшчихсэн олны итгэлийг авахаар улайран зүтгэж байна. Улс төрд идэж уусан нэр цэвэр хүн ховор гэгддэг ч УИХ-ын гишүүн Д.Очирбат, Зам арчлалтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар шиг улайм цаймдаа гарсан авлигачид байхгүй ээ.

Б.Нэргүй

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 September 2019

Өөө бүүүр иймдээ тулаа юу, бид чинь сайн хүн гээл дэмжээд байдаг ш дээ

Сэтгэгдэл бичих