А.Түмэн-Өлзий: Би хэзээ ч гадаад хүнтэй суухгүй

Нийтийн болон ардын дууны төрөлд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж гарч ирсэн залуу дуучин А.Түмэн-Өлзий америк залуутай сүй тавьсан сураг  сонсогдлоо. Түүнчлэн, “дуучин маань ч түүндээ ухаангүй хайртайгаа илчилсэн байна. Түүний сонгосон эр чинээтэй баян нэгэн гэх бөгөөд А.Түмэн-Өлзийг оюутан байхаас дууг нь уйлан сонсдог шүтэн бишрэгч нь гэнэ” гэх мэдээлэл цацагдаж байна. Энэхүү цуурхлын үнэн эсэхийг лавлахаар түүнтэй холбогдлоо.

- Таныг чинээлэг америк залуутай сүй тавьсан гэж сонслоо. Энэ үнэн  үү?

-Энэ мэдээлэл худлаа. Би юу боллоо гэж гадаад хүнтэй суух билээ. Надад “Монгол” гэх зүрх сэтгэл, омогшил бий.  Хэзээ ч харийн хүнтэй суухгүй.

-Шинэ залуу дуучин тэр тусмаа эмэгтэй уран бүтээлчдийг хардах хүн олон байдаг. Тодруулбал спонсорын тал дээр гэх үү дээ?

-Хардлага ихтэй хүмүүст хэлэхэд цэвэр уран бүтээлийг дэмждэг олон хүмүүс байдаг юм шүү гэж хэлмээр байна. Харин эдгээр уран бүтээлд хайртай  хүмүүсийг уран бүтээлчидтэй нь  холбон хардаж, сэрдэж, нэр хүндийг нь унагадаг. Ер яагаад эмэгтэй хүнд итгэл үнэмшил төрүүлдэггүй юм бэ гэх хувийн бодол ч төрдөг. Харин ч манай хүүхнүүд маш их хүчтэй.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна  вэ?

-Би өнгөрсөн жил анхны “Хайр ирнэ” цомгоо гаргаж байсан. Хэдхэн хоногийн өмнө “Сэтгэлийн толь” цомгоо хэвлэлтэд явуулсан. Тун удахгүй сонсогчдын гар дээр хүрнэ. Шинэ цомогт маань хүмүүсийн сэтгэлд хоногшсон, дурсамж сэргээх хуучны дуунууд багтаасан. Олон хүний сэтгэлд хүрэх байх гэж найдаж байна.

-Баярлалаа

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих