Яруу найрагч Ц.Хулан: Тэнгэр заяат Монголын хүү Б.Хурцыг Англичууд суллах ёстой
Монгол улсын Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг өмөөрсөн хэсэг хүмүүс өнөөдөр эсэргүүцлээ. Английн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэд 14.10 цагаас Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсын элчин сайдын яамны гадаа жагссан юм.
Жагсаалыг Б.Хурцын эхнэр, “Сарнайх” салоны эзэн Ү.Сарнайгийн найз, яруу найрагч Ц.Хулан, Иргэдийн шударга шүүхийн тэргүүн Х.Бат-Ялалт, Улс төр менежментийн академи, Чингисийн монголын залуучуудын холбоо, Монголын чөлөөт хуульч өмгөөлөгчдийн холбооны удирдлага зохион байгуулж, нийт 160 гаруй хүн оролцов.
Тэд “ Б.Хурцыг сулла”, “ Хөрөнгийн биржээ англичуудад өгөхгүй” гэсэн лоозон барьсан байсан бөгөөд Английн элчин сайдын яам шаардлагыг хүлээн авч, долоо хоногийн дотор хариу өгнө гэдгээ мэдэгдлээ.
Тэд шаардлагадаа “Англи улс Монгол улсыг дорд үзэхээ боль. Англид болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монголын ард түмэнд тайлбар хийхийг шаардаж байна.
Б.Хурцыг Монгол улсын бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд даруй сулла.” хэмээн өгүүлжээ.
Х.Бадамгэрэл
URL: