Ирээдүйн Хууль зүй, дотоод хэргийн сайд хэмээн сэрүүн зүүдэлдэг Ж.Сүхбаатар амласандаа хүрсэн үү

МАН-ын ихэд итгэл хүлээлгэж буй залуу боловсон хүчингүүдийн нэг бол Ж.Сүхбаатар. Өөрийгөө ирээдүйн Хууль зүй, Дотоод хэргийн сайд хэмээн сэрүүн зүүдэлж явдаг тэрбээр 2008 онд Дархан-Уул аймгаас нэр дэвшин сонгогдсон.

Дарханд үйлдвэрлэл технологийн парк байгуулж, хар төмөрлөгийн үйлдвэрт технологийн шинэчлэл нийнэ, хүнийхээ эрүүл мэнд, байгаль орчин, бэлчээр, тариалангийн талбайд хор хохирол учруулж буй алт олборлолтыг зогсооно, жилд 300 мянган га-д улаанбуудай тариалдаг болно хэмээн хувиараа ам гарч явсан Ж.Сүхбаатар өнгөрсөн дөрвөн жилд эдгээр амлалтуудаа биелүүлсэн эсэхийг дарханчууд сайн мэдэх биз.

Сагсуу, онгироо, пээдгэр гээд л олон муу араншингаар УИХ-ын гишүүдээсээ ялгардаг түүний 2008 оны сурталчилгаа, амлалтыг уншигч та үзээд өөрийнхөөрөө дүгнээрэй.

Нэр, овог: Сүхбаатар. Ж
Төрсөн огноо: 1975-02-27
Төрсөн газар: Дархан Уул аймаг
Мэргэжил: Эрх зүйч
Албан тушаал: УИХ-ын гишүүн
Нам: МАН
Тойрог: 19-р тойрог (Дархан)

УИХ-д нэр дэвшсэн / сонгогдсон байдал:
2008 оны сонгуульд Дархан-Уул аймагт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон.
УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажилласан байна.

2008 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалт:

Нэр дэвшигчийн хувийн амлалт:

  • Дарханд үйлдвэрлэл технологийн парк байгуулж, хар төмөрлөгийн үйлдвэрт технологийн шинэчлэл хийнэ.
  • Хүний эрүүл мэнд, байгал орчин, бэлчээр, тариалангийн талбайд хор хохирол учруулж буй алт олборлолтыг зогсооно.
  • Жилд 300 мянган га-д улаанбуудай тариалдаг болно

Намаараа амласан амлалт:

•    Нэг хvнд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн 2012 он гэхэд 5000 ам.долларт хvрнэ.

•    шинээр гурав дахь хvvхдээ төрvvлсэн гэр бvлд 300 мянган төгрөгийг нэг удаа, Алдарт эх-II одонтой эхэд 500 мянга, Алдарт эх-I одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмжийг жил бvр олгоно.

•    Yнэ ханшны өсөлт, өөрчлөлтийг тухай бvр тооцож, цалин тэтгэвэр, тэтгэмжийг vе шаттай өсгөж 2012 он гэхэд одоогийнхоос гурав дахин нэмэгдvvлнэ.

•    2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана.

•    Малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгvй иргэдийг нийгмийн суурь даатгалд хамруулж, төрөөс дэмжих тогтолцоонд шилжинэ.

•    Эрvvл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бvр жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц vзлэг, оношлогоог vнэ төлбөргvй хийлгэх боломжийг бvрдvvлнэ.

•    Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжvvлж, боловсролын хvртээмж, чанарыг дээшлvvлнэ.

•    ЕБС-ийн нэг компьютерт ногдох хvvхдийн тоог гурав дахин бууруулна. ЕБС-ийн бvх багшийг зөөврийн компьютертэй болгоно.

•    Их сургуулийн хотхон байгуулна. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дотуур байрыг бvрэн тохижуулна.

•    Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг багасгана.

•    Бага оврын 8 мянган тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт малчдад хөнгөлөлттэй vнээр олгоно.

•    Хөдөөг хөгжvvлэх зорилгоор сум бvрийг 50 саяас доошгvй төгрөгийн эх vvсвэр бvхий “Сумын хөгжлийн сан”-тай болгоно.

•    Улаан буудай, гурил, төмс, хvнсний ногооны дотоодын хэрэгцээг бvрэн хангаж, импортын хамааралгvй орон болно.

•    Тариалан эрхлэгчдэд бага оврын 12000 тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлөлттэй vнээр нийлvvлж, том, дунд оврын техникийн лизингийн vйлчилгээ нэвтрvvлнэ.

•    Стратегийн зарим орд газруудыг тvшиглэн vндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бvрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хvртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжvvлнэ.

•    Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас “Эх орны хишиг” сан байгуулах тусгай хууль гаргаж, улсынхаа хөгжилд тустай, иргэн бvрийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулна.

•    Аялал жуулчлалын тусгай бvсvvдийг байгуулж, гадаадын жуулчдын тоог 2012 онд нэг саяд хvргэнэ.

•    Бvх аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно.

•    Хөвсгөл нуур, Хорго, Тэрхийн цагаан нуур, Хужирт, Өгийнуур зэрэг аялал жуулчлалын томоохон төвvvдийг хатуу хучилттай замаар холбоно.

•    Замын-Yvд-Улаанбаатар-Алтанбулаг, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлээр хатуу хучилттай авто зам тавьж Азийн авто замын сvлжээнд холбогдоно.

•    Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.

•    Улаанбаатар хотын ачаалал ихтэй уулзваруудад давхар зам барьж, авто зогсоол байгуулан замын тvгжрэлийг эрс багасгана.

•    Улс болон хот хоорондын гол замуудын дагуу 100-150 км тутамд vйлчилгээний тохилог цогцолбор барина.

•    Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бvтцэд холбоно.

•    Говь-Алтай, Увс аймгийн төвд нисэх буудлыг хатуу хучилттай хөөрөх, буух зурвасын хамт, Баян-Өлгий, Завхан аймгийн төв, Ховдын Булган, Хөвсгөлийн Хатгалд онгоц хөөрөх, буух хатуу хучилттай зурвас шинээр байгуулна.

•    Говийн болон зvvн бvс нутгуудад төмөр зам тавьж, ашигт малтмалын том орд-суурин газруудыг төмөр замаар холбоно.

•    Улаанбаатарт төмөр замын зорчигч vйлчилгээний олон улсын буудлыг шинээр барина.

•    Багануур, Багахангай, Налайх, Рашаант, Батсvмбэрийн чиглэлийн галт тэрэгний тоог нэмэгдvvлж, дагуул хотууд хөгжих тээврийн нөхцөлийг бvрдvvлнэ.

•    Газрын тосны бvтээгдэхvvний олборлолтыг нэмэгдvvлж, газрын тос боловсруулах, нvvрснээс хий, шингэн тvлш гаргах vйлдвэр байгуулан нефть бvтээгдэхvvн vйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болохыг зорино.

•    Айл өрх бvрийг интернетийн хэрэглэгч болгох, малчдыг гар утас ашиглах нөхцөлийг бvрдvvлэх, шилэн кабельд холбогдсон сумдад электрон шуудангийн vйлчилгээ нэвтрvvлнэ.

•    Сум бvрийг телевизийн 10-аас дээш суваг vзэх боломжоор хангана.

•    Төрийн өндөр албан тушаалтнаас сонирхлын зөрчлийн мэдvvлэг авдаг болно.

•    Авлигын эсрэг тэмцэлд олон тvмний оролцоо, хяналтыг хангах төр, иргэдийн хамтын ажиллагааны оновчтой, vр нөлөөтэй механизм бvрдvvлнэ.

•    Шийдвэр гаргах, хэрэгжvvлэх, хяналт тавих бvх шатны vйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог хангана.

•    Нийтийг хамарсан аливаа асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулахад иргэд, сайн дурын хамтлаг, сонирхлын бvлгийг оролцуулах боломжийг өргөтгөнө.

•    Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45-аас доошгvй хоногийн өмнө иргэдээр нээлттэй хэлэлцvvлж санал авдаг журмыг хэвшvvлнэ.

•    Төрийн бус байгууллагын тухай хуулийг өөрчилж, иргэний нийгмийн бvх төрлийн байгууллагуудын vйл ажиллагааны эрх зvйн шинэ орчин бvрдvvлнэ.

•    Yндэсний хэмжээнд vйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс дэмжинэ.

•    Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, өмчлөлийн төвлөрлийг аль болох сааруулж, өмчлөгчөөс сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаанд нөлөөлөх, шахалт vзvvлэхийг хязгаарлах бодлого хэрэгжvvлнэ.

•    Гадаад орнуудын улс төр, эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгохдоо vндэсний аюулгvй байдал, ард тvмний язгуур эрх ашгийн vvднээс зохистой тэнцвэрийг хадгалах бодлого явуулна.

•    Нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгож, монгол хvн ирээдvйдээ итгэлтэй, амгалан тайван, сэтгэл хангалуун амьдрах боломжийг хангаж, Монгол Улсаа өнө мөнхөд цэцэглvvлэн хөгжvvлэх нь бидний зорилго мөн.

•    Монгол Ардын Хувьсгалт Нам улс орон, ард тvмнийхээ төлөө билээ. Манай хөтөлбөр бол амлалт төдий биш, ард нийтийн хvлээлт, нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагын тусгал юм.

•    Нам хичээе, Та дэмжээрэй гэж амласан байна.

mongolcomment


URL:

Сэтгэгдэл бичих