Киног хүртэл зүгээр байлгахгүй сонгууль юм даа

Шинэ “Монгол телевиз”-ээр зургаадугаар сарын зургааны өдрөөс эхлээд “Их үйлс” нэртэй нэгэн сонирхолтой кино гарч эхэлсэн юм. Тус телевизийнхэн энэхүү киногоо албан ёсны эрхтэй энээ тэрээ гэж ирээд л гарахаас өмнө чамгүй рекламдсан ч харин гэнэт долоодугаар ангиас нь эхлээд “техникийн шаарддага хангахгүй учраас цаашид гарах боломжгүй боллоо” гэсэн хачин жигтэй зарыг нэг орой гүйлгээд энэ кино дахин гарахаа больчихов. Яг үнэндээ энэ кинон дээр өнөөдөр манайд өрнөөд сонгуулийн тухай гардаг юм л даа. Гэхдээ сонгуулийг шударгаар явуулбал ялдаг гэдэг санаа, түүнээс гадна улстөрчдийн бузар булай үйлдлийг нэг бүрчлэн үзүүлдгээрээ энэ кино онцпогтой юм билээ. Гэтэл энэхүү киног ийн гаргахыг хориглосон нь нөлөө бүхий улстөрч нөхдүүдийн тушаал байсан гэх яриа өөр зуураа гарч эхлэв. Телевизээр гарч байгаа кинонд хүртэл сонгууль нөлөөлөх юм даа зайлуул.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих