Бороогийн ордын ойролцоо алтны том орд илэрлээ
2007 онд Канадад байгуулагдсан “Алтан Рио” компани өндөр агууламжтай алтны орд илрүүлснээ хөрөнгө оруулагчдадаа мэдээлжээ. Тус компани Төв аймгийн Сүмбэр сумын нутагт алтны хайгуул, шинжилгээ хийж байгаа юм. “Алтан рио”-гийн 100 хувь лицензийг нь эзэмшдэг Хавчуу орд нь Бороогийн алтны ордоос 10 км-ийн зайтай байрладаг аж. Өөрөөр хэлбэл энэ ордтой геологийн бүтцээрээ ойролцоо гэсэн үг. Эхний өрөмдлөгөөр олон тн-ын олборлолт явуулахаар алтны судал нээгээд байгаа гэнэ. Эрдсийн шинжилгээний лаборатори эхний шинжилгээгээр алтны өндөр найрлагатайг нь тогтоосон байна. “Алтан рио” компани Ховд аймгийн Чандмань-Ёл уул, Хэнтий аймгийн Онон Балж голын орчим мөн лиценз эзэмшдэг юм байна.
URL: