Рианнаг бор дарсанд толгойгоо мэдүүлжээ
Сүүлийн өдрүүдэд дуучин Рианна шөнийн амьдралд хэт дурлаж, зугаа .цэнгэлээр хөөцөлдөх болсон нь ойр дотныхных нь санааг тун ихээр зовоож байгаа гэнэ. Тэрээр өдөр бүр шахуу шөнийн клубүүдээр хэсч, бор дарсанд шунах болжээ. Зарим нэг нь түүнийг оддын өвчинд хэтэрхий гүн нэрвэгдсэн хэмээн ярилцаж байгаа гэнэ. “Барбадосын гүнж”-ийн продюсер төдийгүй сайн найз, реппер Jay-Z болон бусад нөхөд, танилууд нь түүнийг оройтоогүй дээрээ эмнэлэгт хэвт хэмээн ятгаж байгаа аж. Сураг сонсвол Jay-Z түүнийг уухаа больж, зугаа цэнгэл хөөсөн амьдралдаа цэг тавь эсвэл чамтай хамтран ажиллахаа болъё хэмээн “сүрдүүлсэн” байна. Рианна эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байгаа ч өөр сонголт байхгүй гэдгийг ойлгож байгаа гэнэ. Гэхдээ тэр өвчинөөсөө биш харин хорт хавдартай болсон Долли эмээтэйгээ аль болох цагийг өнгөрүүлэх гэж Их Британид хийх тоглолтоо цуцалсан хэмээн мэдэгдсэн билээ.
URL: