Ё.Отгонбаярын менежерүүд Увсынхан гэнэ
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр манай ээж Булганых гэсээр энэ нутагт нэр дэвшихээр болсон. Гэтэл эрхэм нэр дэвшигч гуай Булганых ч биш бүр Дорноговийнх биш хаа хамаагүй Увсын хүн болж таарчээ. Сайдын эцэг нь уг гарлаараа баруун аймгийн хүн аж. Сонгуулийн уур амьсгал орох үед Ё.Отгонбаяр Булганы намын баахан залуусыг хошгоруулан өндөр цалин амлаж сурталчилгаандаа ажиллуулахаар болсон. Сурталчилгаа эхлэх болтол нэр дэвшигч гуай “манай хамаатан” гээд фургон дүүрэн хазгай хэлтэй нөхдүүдийг аваад иржээ. Увсын тэдгээр залуус шууд л сурталчилгааны ахлах менежер болон зааж тушааж гарсан тул нутгийнхан нь бүр толгой эргэсэн бололтой. Мөнгөний ажлаасаа жийгдсэн зарим нь Ё.Отгонбаяр чинь баруун аймгийн хүн юм уу гээд бүр учрыг нь олохоо больж. Үүнээс гадна өөрийгөө бараг гишүүн болчихсон гээд итгэчихсэн тэрээр сурталчилгааны багаа илт ялгаварлаж харьцдаг гэнэ. Хувцас хунар зүс царай эсвэл нутаг орондоо танигдсан нэр хүндийг хардаг юм уу бүү мэд. Ямарч байсан хэд хэдэн хүнийг уулзалт, цуглааны үеэр хажуудаа зогсохыг хоригложээ. Тэрний нэг нь Булганаас төрсөн том төрийн хүний нэг өдгөө Улаан-Үдийн ерөнхий консул Жавзмаагийн хүү гэнэ. Булгандаа нэр хүндтэй гэр бүлээс гаралтай хүн хажууд нь зогсох нь Булганых биш гэдэг нь өдөр ирэх тусам мэдэгдсээр байгаа Ё.Отгонбаярын “имижд” харшилж байгаа бололтой. WORD.MN Б.Инжир
URL: