Танилцсан өдрөө зурхайгаар шинжих

3-р сарын 21 нээс 4-р сарын 20-ны хооронд танилцсан бол анхны харцаар дурласан ба та хоёрын харьцаа тогтвортой биш, хэрүүл, маргаантай, салах хандлагатай.

4-р сарын 21 нээс 5-р сарын 21-ний хооронд танилцсан бол тогтвортой харьцаа.Аль нэг тодорхой санаа, бэлгэн дээр тогтох харьцаа. Эд материалын сонирхол бий ба бэлгийн харьцаа маш чухал.

5-р сарын 22 ноос 6-р сарын 21-ний хооронд танилцсан бол идэвхитэй харьцаа, байнгын хэрүүл маргаан, эвлэрэл, хааяа нэгийгээ араар нь тавих, ийш тийш явах, айлд зочлох гээд л… Ёс зүйн асуудал ийм харьцааны сул тал.

6-р сарын 22 ноос 7-р сарын 23-ны хооронд танилцсан бол тэд үнэхээр сэтгэлийн хамаатнууд болж чадна. Гүнзгий хайраар холбогдож, сэтгэл санаа нэгтэй байж чадна. Хоёр биенийхээ хэрэгцээг хангахаар үнэн сэтгэлээсээ хичээдэг. Хамтдаа гэр орноо өөд татах хүсэлтэй. Нэг нэгэндээ эцэг эхийн ёсоор ханддаг. Харин хэн нэгэн нь илэн далангүй байж чадахгүйгээс болж ойлголцохгүй байж болох талтай.

7-р сарын 23 наас 8-р сарын 23-ны хооронд танилцсан бол та хоёр нүдэнд туссан маш сайхан хос болж чадна. Гүнзгий хайраар хоёр биеэ хайрлаж, хамтдаа нэг зүйл сонирхоно. Хүүхэдтэй болсноор гэр бүл улам бат бөх болж харьцаа сайжирна. Байнгын үл итгэлцэл, сэжиг хардлагаар бие биеэ хуурахад хүргэж болох талтай.

8-р сарын 23 наас 9-р сарын 23-ны хооронд танилцсан бол хамтран төсөл хэрэгжүүлэх, нэг дор ажиллах буюу адил ажил төрөл эрхлэх оюунлаг харьцаа бий болно. Жижиг сажиг зүйлд их анхаардагаас болж тэдний харьцаанд ан цав гарч болох юм.

9-р сарын 24 нөөс 10-р сарын 23-ны хооронд танилцсан бол тэдний хооронд хамтрагчийн харьцаа бий болно. Хоёр биендээ анхаарал тавьж бэлэг барьсан гоё харьцаа байх нь. Хоёрдмол амьдралаар амьдрах магадлалтай. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх эрмэлзэл энэ хосод бий.

10-р сарын 24 нөөс 11-р сарын 22-ны хооронд танилцсан бол тэдний хооронд халуун хайр, хардлага аль аль нь байх болно. Харьцаа нь өөрчлөгдөж, нийгмийн идэвхитэй харьцаанд орох боломжтой. Хэн хэнийхээ асуудалд хэт оролцсоноор тэдний харьцаанд ан цав гарч, амгалан тайван байдал алдагдана.

11-р сарын 23 наас 12-р сарын 22-ны хооронд танилцсан бол хүчтэй, халуун хайр тэднийг холбоно. Амьдралдаа адил байр суурь эзэлж болох ба нийгмийн амьдралд хамтрагчид болох магадлалтай. Бие биеэ ашиглах, жижиг зүйл дээр хаацайлах хандлагатай.

12-р сарын 23 наас 1-р сарын 20-ны хооронд танилцсан бол хамтдаа урт хугацааны төлөвлөгөө зохиодог. Тэдний харьцаа хэтэрхий хүйтэн, биеэ барьсан шинжтэй. Мэдрэмж бодол санаагаа нуух боловч тэдний холбоо бат бөх байх болно. Хэн нь гэр бүлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх талаар үл ойлголцол, асуудал гарч болно.

1-р сарын 21 нээс 2-р сарын 19-ний хооронд танилцсан бол тун хачин хос болно. Өндөр төвшинд гарсан оюунлаг холбоо. Хоёул эрх чөлөөтэй, тэдний харьцаа хачин гайхмаар зүйлээр элбэг.

2-р сарын 19 нээс 3-р сарын 20-ний хооронд. Бие биеэ маш сайн ойлгож мэдэрдэг. Бараг зайнаас мэдэрдэг гэхэд болно. Үл ялиг зүйлд ч хөнгөн ханддаг. Бодит байдлыг жинхэнээр нь хүлээж авч чаддаггүй. Болж буй бүхнийг хэт их дэвэргэдэг. Та хоёрын харьцаа хэрхэн яаж үргэлжлэхийг мэдмээр байвал танилцсан өдрөө доор өгсөн орднууд дотроос олж дүгнэлтээ хийгээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих