Н.Номтойбаяраас болж Ерөнхий сайд нүүрээ хийх газаргүй болжээ
Дорнод аймагт нэр дэвших эрх авч, нам дахь мөнгөний эрх мэдлийг бодитоор харуулсан хүн бол НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр. «МАК»-ийн өв залгамжилагч тэрбээр ”-сайд болж нэг гайхашруулсан, нэр дэвших эрх авч дахин гайхашруулсан.
Тэгвэл тэрбээр дорнодчуудын ТӨЛӨӨ БИШ ЗӨВХӨН компанийнхаа эрх ашгийн төлөө УИХ-ын сонгуулд өрсөлдөж байгаа юм байна. Сонгогчдынхоо өмнө түүний хэлсэн энэ үгнээс болж Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд нүүрээ хийх газаргүй болсон юм.
Монголчууд энэ бацааныг дэд сайдаар томилогдоход нь л тэнэг, мангар, эрхийн балай, мэдлэг, чадваргүй хэмээн есөн шидээр нь харааж зүхэж билээ. Тухайн үед олон нийт ингэж ундууцаж байсан ч Н.Номтойбаярыг арай ч ийм дүүрчихсэн тэнэг гэж бодсонгүй.
Саяхан Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд Дорнод аймагт ажиллаж, УИХ-д нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг албан ёсоор нээсэн. Харин энэ нээлтийн үеэр Н.Номтойбаяр хүү “Сумтайбаяр” гэдгээ харуулж, намынхаа нөхдийг
сонгогчдынхоо өмнө нүүр хийх газаргүй болгосон юм.
Намын нөхөд нь нэр дэвшигчдээ танилцуулсны дараа иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн. Иргэд ч асуух асуултаа асууж, дарга нар ч дор бүрт нь хариулт өгсөөр НХХ-ийн дэд сайдын нэр зүүсэн Н.Номтойбаярын ээлж ирлээ. Анх телевизийн камерын өмнө гарч ярилцлага өгч байснаа бодвол иргэдийн асуултад овоо хөөрхөн хариулчихдаг болж дээ хэмээн бодож суув.
Гэтэл магтсан хүүхэн хурим дээрээ гэгчээр юм боллоо. Нэгэн иргэн Н.Номтойбаяраас «Та яах гэж улстөрд орж байгаа юм бэ» хэмээн асууж байна. Харин мань хүн «Би компанийнхаа ажлыг авсны дараа маш их асуудал үүсдэг байсан. Ядаж л татвар төлөх тал дээр маш том бэрхшээл үүсч байлаа. Тийм учраас би улстөрч болж энэ асуудлыг зохицуулах, энэ хүндрэл бэрхшээлийг арилгахыг хүссэн» гэдэг байгаа.
Н.Номтойбаярын өөрийнх нь ярьснаар бол улс орныхоо төлөө биш компанийнхаа эрх ашгийн төлөө дэд сайд болж, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа аж.
Гэхдээ мэдээж Н.Номтойбаяр «Татвар гэх мэт хүндрэлтэй асуудлыг зохицуулна» гэдэг өгүүлбэрийг шууд утгаар нь хэлээгүй байх л даа. Зөв ярьж, санаагаа зөв ойлгуулж чадаагүйгээс түүнийг сонгохоор дэмжиж байсан сонгогч олонд маш том цохилт болсон биз. Үг хэлэх, үгийн сонголт гэдэг ийм хэцүү.
Гэхдээ ямар ч тэнэг хүн өөрийгөө магтуулах гэж байж, ийм зүйл яриад зогсож байхгүй биз.
Н.Номтойбаярын «хачин» хариултын улмаас намынх нь даргаас авахуулаад МАН-аас хамт өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Д.Одбаяр, намын дэмжигчид ч нүүр хийх газаргүй болсон юмдаг.
Н.Номтойбаяр аа гэж. Мөнгөөр улстөр хийж болдгийн амьд жишээ юм даа.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: