Дуучин Б.Амархүү “чихэрийн наймаачин” байжээ

Буриад улсын гавьяат жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин Б. Амархүү дуулахын хажуугаар чихэрийн наймаачин байжээ.  Тэрээр машин авахын тулд зургадугаар ангиасаа нэг шөнийн дотор Эрхүүгийн 2-3 ресторанд дуулж, 200 рублын цалин авч байсан гэнэ. Олсон мөнгөө аав, ээждээ өгч, үлдсэн мөнгөөрөө нэг уут “Алтан түлхүүр” ирисийг өөртөө зориулан авдаг байжээ. Учир нь өөртөө авсан нэг уут “Алтан түлхүүр” ирисээ ангийнхандаа нэг ширхэг бүрийг нь 1 рублээр зарж, шаггүй сайн наймаачин гэдгээ харуулж явжээ.

Тухайн үед нэг уут “Алтан түлхүүр” ирис 50 ширхэгтэй байсан бөгөөд 15 рублын үнэтэй байж. Өөрөөр хэлбэл, нэг уут ириснээс 35 рубль өөртөө унагаж байсан гэсэн үг.

Ингээд  18 насандаа Б.Амархүү өөрийнхөө хүслийг биелүүлж, “Toyota Mark-2” машинаа худалдан авч байсан гэнэ лээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих