Улиастайн гэр хорооллынхон АН-ыг бус МАН-ын Б.Батзоригийн багийг сонгоно гэв

Нэгэн цагт мянган цэргийн хуаран байсан Улиастайн иргэд, сонгогчид УИХ-ын 22-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийн багийнхантай уулзахдаа ийн ярив. Нийслэлийн захын гэрхорооллын нэг хэсэг болох улиастайчууд өнгөрсөн парламентын сонгуулиар АН-ынханд итгэл хүлээлгэсэн ч үр дүн олж хараагүй учир энэ удаа сонголтоо бараг хийчихсэн байгаа аж. Сонгууль болохоор л ирж харагддаг түшээдээс илүүтэй дөрвөн жилийн турш өөрсдийнх нь эрх ашгийн төлөө бодитой олон ажил хийсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт талархах хүн олон байв. Чулуун овооны уулзварт дүүргийн бэлгэдлийг илэрхийлсэн хөшөөт цогцолбор байгуулсан, Улиастайн автобусны эцсийн буудлыг иж бүрнээр нь “толийтол” тохижуулсан нь эндхийн иргэдэд хүрсэн ажил болжээ. Улиастайн Баатар хайрхан орчим д сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэгсэд зөвшөөрөлгүй суурьших болсон нь ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Тиймээс үүнийг зохицуулах, “10 байр”-ны айлуудын амьдрах орчныг сайжруулах, шинэ эцсээс цаашхи шороон зам тоосжилт үүсгэж байгааг шийдвэрлэж өгөхийг уулзалтанд оролцогчид нэр дэвшигч Б.Батзоригоос хүсч байв. Учир нь эдгээр хүндрэлтэй асуудлыг Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг, З.Алтай нар өнгөрсөн сонгуулийн үеэр амлаж байгаад парламентад гарсан ч талаар болжээ. Тэр байтугай АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Ч.Сайханбилэг “Гэр хороолол гэлтгүй улиастайчуудыг интернэтээр талх шиг хангана” гэж “доромжилсонд”   одоо хэр нь дургүйцэж буй хүн ч байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих