Ц.Анандбазарын асуудал хүндэрлээ

“Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж байгаа. Түүний мөрдөн байцаалт өчигдөр дуусч прокурорын байгууллагад хэргийг нь шилжүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөрдөн байцаалтын явцад тэрээр гэм буруутай болох нь баримтаар нотлогдсон гэх. МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж сүүлийн гурван жилийн хугацаанд хөрөнгө мөнгөө зарцуулсан гэх түүнийг ийнхүү сонгуулийн өмнө цагдан хорьж цаашлаад шүүх болж байна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг хорих хугацааг сунгасан нь ийн учиртай байж.

Гэвч өөр эх сурвалжийн мэдээлснээр “Сод Монгол” ХХК-ны захирал Ч.Ганзориг өөрийн хүчээр байгуулсан энэ компаниа Ц.Анандбазарт алдсан гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ц.Анандбазар нар нийлэн өөрийг нь хохироосон гэж АТГ-т гомдол гаргаад байсан тухай мэдээлсэн юм. Тиймээс түүнийг баривчилсан нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой байх магадлалтай гэж хэлсэн билээ.

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих