Монголчуудыг “мөлжих” “Хаан” банк

“ХААН” банканд өнөөдөр Монгол Улсын нийт өрхийн 80 гаруй хувь нь барьцаалагдчихаад буй. Энэ бол гарцаагүй үнэн. Үүгээрээ гадаад эзэнтэй энэ байгууллага монголчуудыг шулж, мөлжиж байгаагийн тод жишээ. 20 дугаар зууны эхээр Манж, Хятадын пүүсүүд монголчуудыг шулж, зээл, хүүгээр өрөнд унагаж, хамаг малыг нь хуу хамдаг байсан тухай түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн. Тэгвэл 21 дүгээр зуун эхэнд “ХААН” банк мэтийн гадны хөрөнгө оруулагчид арга хэлбэр нь өөр болохоос биш яг л Манж, Хятадын пүүсүүд шиг авирлаж байгаа нь нууц биш. Манай улсын хэмжээнд одоогийн байдлаар “ХААН” банкны 500 гаруй салбар нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр салбар нэгж бүртэй Монгол Улсын 1.6 сая иргэн байнга харилцаж байдаг хэмээн “Монголбанк”-ны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж бахархалтайгаар хэлсэн байна лээ.

Тэгвэл энэ тийм ч бахархаад байхаар зүйл биш л болов уу. Учир нь энэ 1.6 сая иргэний дор хаяж 50 хувь нь “ХААН” банканд өр, зээлтэй. Зээлдэгчид ихэвчлэн багш, эмч гээд төвсийн байгууллагын ажилчин албан хаагчид. Дээр малчид, хувиараа бизнес эрхлэгчид ч зээлдэгчдийн нэлээд хувийг эзэлдэг. Малчидын хувьд хүүхдийнхээ хичээл, сургалтын төлбөрийг олохын тулд “ХААН” банканд хамаг малаа барьцаалчихаад, хүүнд идэгдэж дууслаа. Нэг л өвлийн шуурганаар хамаг мал нь үхэж, үрэгдэж, юун нөгөө зээлээ төлөхтэй мантай. Ингээд л урд хормойгоо авч хойд хормойгоо нөхдөгийн үлгэрээр орон гэрээ өгч хоосон хонох нь холгүй болдог. Ийм жишээ маш олон бий. УИХ гишүүд, сайд дарга нарыг хөдөө орон нутагт ажиллаж явахад иргэд сонгогчид нь “ХААН банканд хамаг малаа банканд барьцаалчихаад хүүнд идэгдэж дуусах нь” гэсэн гомдлын үгс байнга урсдаг. Харин гишүүд эрх биш дахин сонгогдохоо бодоод банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг ярилцана гэх зэргээр аргацаана.

Үнэндээ “ХААН” банканд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн багадаж байна. УИХ-ын нэг гишүүн очоод банкныхаа хүүг буруулаач гэвэл ёстой нүүр лүүгээ алгадуулах биз. Гишүүд үүнийг мэддэг учраас хэн нь ч “ХААН” банкны савраас малчдаа, төсвийн ажилчдаа салгах гэж хичээсэнгүй дөрвөн жил боллоо.
Гэтэл энэ чиглэлд төрийн зохицуулалт хийгддэггүйгээс монголчууд өөрсдөө хамаг юмаа банкны барьцаад өгч эргээд 1911 ондоо очих нь.
Харин “ХААН” банкны эзэн буюу ТУЗ-ийн дарга, “Савада Холдингс” компанийн ерөнхийлөгч Хидео Савада гэгч монголчуудаас мөнгө хүүлж байна. Өнөөдөр монголын бүх хүн Савада гэх Япон нөхөрт мөнгө өгч, ихэнх нь хөрөнгөө хадгалуулж байгаа.
100 хувь төрийн өмчлөлтэй байсан Монголын Хөдөө Аж Ахуйн Банк анх 2003 оны гуравдугаар сарын 25-нд хувьчлагдаж байв. Тухайн үед Японы “H.S.Securities” буюу одоогийн “Савада холдингс” компани 6.580.000 ам.доллараар худалдаж авсан байдаг. Хөдөө аж ахуйн банкийг хувьчилсан гол шалтгаанаа дампуурлаас сэргийлсэн арга хэмээн тайлбарлах нь бий.
Харамсалтай нь дампуурлаас сэргийлсэн арга сүүлдээ самуурайнуудын монгол орныг иргэдтэй нь барьцаалах гол хэрэгсэл болж байх шиг байна. Энэ ч утгаараа “ХААН” банкны эзэн Хидео Савада гүйцэтгэх захирлынхаа албан тушаал Монгол хүнийг тавьж тэвчихгүй сууна.
Уг нь Хидео Савадаг “ХААН” банкийг хувьчилж авахад хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн нь ТУЗ-ийн гишүүн “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан. Өөрөөр хэлбэл Хидео Савада Ц.Баатарсайханаар дамжин монголд орж ирсэн. Гэвч өнөөдөр Савада гэдэг самуурай Ц.Баатарсайханд итгэхгүй өөрөө гүйцэтгэх захирлын албан тушаалд суучихжээ.
Саймон Моррис ажлаа хаяж явснаас хойш гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр мөн л япон хүн ажиллаж байгаа юм. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Норихико Като өмнө нь “ХААН” банкны том аж ахуйн нэгж хариуцсан хэлтсийн  даргаар ажиллаж байсан ч удирдлагадаа таалагдаагүй гэдэг шалтгаанаар хөөгдөөд байв. Гэвч Саймон Моррисыг явсны дараа түүнийг эргүүлэн дуудсан аж.
Хидео Савадагийн хувьд Монгол хүнийг гүйцтэгэх захирал болгочихвол Монгол Улсдаа ашигтай, хэрэгтэй үйл ажиллагаа явуулна хэмээн эмээдэг болохоор өөрөө уг албан тушаалд суусан бололтой.
Тийм учраас монголчууд бид Хидео Савадад “Монгол хүнтэй хамтарч ажилла, эсвэл зайл” гэж хэлэх цаг болжээ.
Үргэлжлэл бий…
М.Нандин www.uls.mn

URL:

Сэтгэгдэл бичих