Ерөнхий сайдын суудал зүүдлэгчид
АН-ын удирдлага дотор сайд,том даргын сэнтийг эзлэхгүй өөрөөр амьдарвал бусдад хорхой шавьж шиг үзэгдээд гутамшиг юм шиг санадаг болсон хүмүүс бий гэнэ.Тэр дотроо бүр Ерөнхий сайдын сэнтий зүүдлэгчид олон гэнэ шүү.Энэ сонгуулиар АН ялбал би Ерөнхий сайд болно,намайг дэмжээрэй гэж ҮЗХ-ны гишүүддээ сэмээрхэн шивнэж явдаг болсон ажээ.Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд болох ёстой ажээ.Гэвч ялсан намын дарга Ерөнхий сайд заавал болно гэсэн хууль үгүй.Манай намын ҮЗХ-ны гишүүд л мэднэ гэж пээдийж ярьдаг хүмүүс олширчээ.
Юуны өмнө Х.Баттулга,С.Баярцогт,З.Энхболд,Р.Амаржаргал,Г.Батхүү,Р.Гончигдорж нарын хооронд Ерөнхий сайд болохоор нэгийгээ үзэж,хуучнаар бол нэхий дээлээ уралцах ажээ.Эдэн дотроосоо Н.Алтанхуягийг зайлуулаад Х.Баттулга,С.Баярцогт,З.Энхболд,Г.Батхүү нарын хооронд гол урцалдаан болно гэж ярилцах болов.Гэхдээ Х.Баттулга,С.Баярцогт,Г.Батхүү нар УИХ-д нэр дэвшсэн. Энэ гурав ялалт байгуулбал,намдаа суудал авч ирсэн гэж томроод хоорондоо үзэлцэж мэднэ гэх хүн ч байна.Гурвуулаа ялах эсэх нь бас одоогоор тодорхой бус.Г.Батхүүгийн нэр сэвтээд байгаа.Хөвөнд боосон авлигалын хэрэгт орооцолдсон,нам нь болон бас мөнгөөр шудрага залуу Т.Хасбаатарын амыг таглаж амжсан.Харин өрсөлдөгч намууд нь зүгээр байхгүй зовооно.Юутай ч УИХ-ын дэд даргын нэр хүнд дээсэн дөрөөн дээр биш ганц хоёрхон хялгасан дээр тогтож байна.
Алаагүйн баавгайн арьсыг хэд хэд хувааж авна гэж булаацалддаг шиг,АН сонгуульд ялаагүй байхад зарим эрхмүүд нь Ерөнхий сайдын суудал зүүдлэн,хоорондоо урцалдахад бэлэн байна.Овилогогүй хүмүүсийн үйлдэл гэж энэ хэмээн АН-ыг дэмжигчид дургүйцэх болов.
С.Товуудорж
URL: