Чингэлтэй дүүрэгт 60 настай иргэн Цагдаагийн ажилтныг хутгалжээ

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршин суух 60 настай өвгөн цагдаагийн ажилтныг хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Одоогоор ямар шалтгаанаар ийнхүү цагдаагийн ажилтанд халдах болсон шалтгааныг тодруулаагүй байгаа юм. Түүнийг уг хэрэг хийсэн гэдэгт цагдаагийн хүчнийхэн итгэхгүй байсан боловч шалгалтын явцад уг хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдсон байна.

Түүнд хутгалуулсан хохирогч цагдаагийн ажилтаны биеийн байдал одоогийн байдлаар хүнд хэвээрээ, Цэргийн госпиталд эмчлүүлж байгаа юм байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. Э.Ариунтунглаг


URL:

Сэтгэгдэл бичих