Д.Сумьяабазарын уулзалтанд хүн ирэхгүй, “онигоо” болж байна

Бөх Д.Сумьяабазар УИХ-ын 2012 оны сонгуульд Сонгино Хайрхан дүүрэгт нэр дэвшээд буй билээ.
Японы сумогийн аварга Д.Дагвадоржийн ах, өөрөө бас үндэсний бөхөөр барилддаг, Улсын циркийг хувьдаа авч одоо зочид буудал болгох гэж буй банкны эзэн, мэргэжлийн зодооноор зодолдож байсан гэдгээс өөр хүнд ярьж, үзүүлэх юм багатай түүний талаар Сонгино Хайрхан дүүргийнхэн тун ам муу байгаа гэнэ.
Тэр бүү хэл иргэдтэй хийх уулзалтанд нь ч хүн бараг очихгүй байгаа аж.
Өнгөрсөн Бямба гарагт “Соёмбо” кино театрын түүний сурталчилгааны албан ёсны нээлтийн арга хэмжээ болсон бөгөөд сурталчилгааны ажилтан гэх  хүүхдүүд, дүүргийн намын ажилтнууд нийлсэн хэдхэн  хүнээс өөр хэн ч очоогүй байна.
Ийн “мөнгөөр бүхнийг шийднэ” гэх арга барилтай Д.Сумьяабазар сонгогдох нь бүү хэл нэр дэвшигчдийн “баян ходоод” болж, МАН-ын нэр хүндийг унагаж магадгүй бололтой.

О.Түмэнгэрэл

http://www.sonin.mn/


URL:

Сэтгэгдэл бичих