Барилгын материалын үнэ өсчээ
Дэлхийн жишигт нийцсэн барилга хотын төвд сүндэрлэж, харин нийслэлийн захаар хувийн жижиг сууцнууд баригддаг. Айл өрх амьдрах сууцаа сайжруулж, засвар өргөтгөл хийдэг улирал иржээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнийг дагаад өвөл зун гэлтгүй бараа материалын үнэ харьцангуй тогтвортой байдаг болсон. Олны хэлж заншснаар барилгын материалын гол худалдааны төв “100 айл” захад өчигдөр хөл ихтэй байлаа. Том жижиг гэлтгүй бараг бүгд барилгын бүх төрлийн бараагаа эндээс татдаг юм.
Барилгын материалын эрэлттэй бараа бүтээгдэхүүний үнэ ханш өнгөрсөн жилийг бодвол ялимгүй өсжээ. “100 айл” захын худалдагчид бараа материалын үнэ нэмэгдсэн шалтгааныг шатахууны үнэ, урд хөршөөс авчрах зардалтай холбон тайлбарлаж байна. Өнгөрсөн жилээс зарим нэг барилгын материалын үнэ 500- 1000 төгрөгөөр өссөн байхад нөгөө нь 2000- 3500 төгрөгөөр нэмэгдэж, үйлвэрлэсэн улс орон, төрөл анги ч бас нэмэгдсэн байв.
Шинээр байшин барьж, амины орон сууцандаа засвар хийхээр төлөвлөсөн хүмүүст зориулж, зарим нэг барилгын материалын үнэ ханшийг танилцуулъя.
Байшингийн төмөр дээвэр /1м/ – 4,500-15,000 төг
Брус /нэг боодол /Зм/ -18,000 төг
Шилэн хөвөн /нэг боодол/ -15,000
Обой / орос / /нэг боодол / – 3,500-55,000
Обой /солонгос, нэг боодол / – 4,000-55,000 төг
Хананы плита / ширхэг нь/- 9,00-1,500 төг
Шалны плита / ширхэг нь – 1,500-7,000 төг
Хар цаас наадаг /нэг рулон/ – 17,000 төг
Хар цаас чулуутай / нэг рулон/ – 16,500 төг
Дотор хаалга – 40,000-50,000
Будаг / хятад / – 2,000 төг – 7500
Будаг / орос / – 5000 төгрөгийн ханштай борлуулж байна.
Ч.Буянжаргал
URL: