Нохой хүүхэд өсгөж байжээ

Хаа холын орнуудад хачин жигтэй гэмээр зүйлс бишгүй дээ л тохиолдоно. Гадны нэгэн сайтад хүний үнэнч анд гэгддэг нохой хүний хүүхдийн амь аварсан тухай мэдээлэл гарсан байна. Хэрэг явдал холын Гана улсын төвд болж өнгөрчээ. Энэ явдал олон жилийн өмнө болж өнгөрсөн ч саяхан л хэвлэлээр нийтлэгдсэн байна.
Гана улсын оршин суугч нэйгэн эмэгтэй хүүхдээ нохойтойгоо олохоо байчихжээ. Хүүхдээ алдсан шөнөнөөсөө эхлээд олон ч шөнийг нойргүй үдэж, хүүхдийнхээ эрэлд өнөөх эмэгтэй хатсан байна. Хэрэг явдал болоод нэлээд удсаны дараахан эмэгтэй хүүхдээ олсон байна. Эмэгтэйн хүүхэд хэн хүний санаанд оромгүй газраас олдсон байна.
Гүүрний хажууханд орших жижигхэн оромжноос эмэгтэй хүүхдээ олж, алдагдсан хүүхдийг нь өөрийнх нь нохой өсгөж байсныг нь олж мэл гайхсан гэдэг. Нохой хүүхдийг нь аваад явчихсан гэхэд хэцүү.
Мөн алга болсон нохой нь хүүхдийг нь өсгөж, хооллож байсан нь үнэхээр хачин сонин үзэгдэл болсон гэдэг юм билээ. Аргагүй л хүний сайн анд нохой гэдэг дээ. Ямартай ч хүний дотны анд нохой хүний хүүхдийг өсгөж байсан баримт энэ юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих