Уушигны хатгалгаа оноштойгоор эмчлүүлж байгаад нас барсан иргэн ДОХ-той байжээ
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн пүрэв гаригаас баасанд шилжих шөнө нас барсан иргэн ДОХ-ын халдвартай байсан нь тогтоогджээ.
Тэрээр 52 настай, эрэгтэй, төрийн албан хаагч байжээ. Өмнө нь өөр нэгэн эмнэлэгт уушигны хатгалгаа гэсэн оноштойгоор 10 гаруй хоног хэвтжээ. Гэсэн ч бие нь сайжрахгүй улам муудсаар байсан учир түүнийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт шилжүүлсэн байна. Өвчтөн ХӨСҮТ-д хэвтээд гурав дахь хоног дээрээ уушигны сүрьеэгийн оноштойгоор өөд болжээ.
ХӨСҮТ-д хэвтмэгц түүнээс ДОХ-ын шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийнхөн талийгаачийн эхнэрээс ДОХ-ын шинжилгээ авсан бөгөөд хариу нь хараахан гараагүй байгаа гэнэ.
URL: