Засаг дарга Л.Амгалан хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролц

“Хоггүй Улаанбаатар” аян өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны хооронд явагдсан билээ. Уг аяны хүрээнд Хан-Уул дүүрэг долоо хоног бүрийн бямба, ням гараг бүр их цэвэрлэгээ хийж , нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын айл өрх болон ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Гэтэл Баянгол дүүргийн хувьд байдал сайжирсангүй. Улаанбаатар хотын хамгийн олон орон сууцны хороололтой гэдэг тус дүүрэг хамгийн хоггүй байх магадлалтай баймаар. Засаг дарга нарын хувьд хог том асуудал бас том мөнгөний хүүдий. Хог арилгах нэрээр нэг авна, ачуулах нэрээр нэг авна харин үр дүн нь нүдэнд үл харагдана. Цорын ганц үр дүн Засаг дарга нарын халаасанд тэмтрэгдэнэ. Бусад дүүргүүдтэй харьцуулбал үйлчилгээний байгууллага олонтой, амьжиргааны түвшин харьцангуй дээгүүр, хүн амын ихэнх нь орон сууцанд амьдардаг гээд Баянгол дүүрэгт олон давуу тал бий. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг хамгийн сайн тодорхойлохуйц атал хог новшиндоо дарагдсан байдалтай байгаа нь эмэгтэй хүн толгойлж байгаа дүүрэг гэхэд даанч гомдмоор. Баянгол дүүргийн засаг дарга хатагтай Л.Амгаланг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “ХХҮ сан” нь иргэд оршин суугчдаас хураасан хог хаягдлын сангийн мөнгөн хөрөнгийг баруун солгойгүй цацаж, үрэн таран хийж, шамшигдуулсан гэдэг.
Учир нь “Цүүрдэн” ХХК, дүүргийн ТҮК, Гурван тайшир ХХК-ийн хооронд гурвалсан гэрээтэй хог хаягдлыг тээвэрлэдэг журам тогтоосон байдаг ч бас хэд хэдэн дүүргийн ТҮК-уудыг сая саяар хулхидах замаар хогоо тээвэрлүүлсэн гэх шум гараад байсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн ТҮК-иар 2,5 сая төгрөгийн, СХД-ийн ТҮК-иар 3 сая төгрөгийн, Нийслэлийн ТҮК-иар 3 сая төгрөгийн, “Гурван тайшир” ХХК-иар 36 сая төгрөгийн, Цүүрдэн ХХК-иар 12,4 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн ч заримых нь мөнгөн төлбөрийг хийгээгүйгээр барахгүй БГД-ийн ТҮК-ийн 19 ажилтны 4 сая төгрөгийн цалингийн “өрөнд” унасан нь үүнийг баттай гэрчилнэ. Хогноосоо салах аян ид үргэлжилж байхад засаг дарга эрхэмсэг хатагтай Л.Амгалан УИХ-ын сонгуульд тоосоо өргөж торгон жолоо атгуулах гээд тун ч завгүй явсан бололтой.  Л.Амгалан даргаа хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролцвол яасан юм вэ .

WORD.MN    Ш.Хишгээ


URL:

Сэтгэгдэл бичих