Гавал толгой
УИХ-ын сонгуулиас гадна НИТХ-ын тойргууд тун ч өрселдөөнтэй байна.
Тэр дундаа Хамуг Монголын хөдөлмөрийн нам, БНН-ын “Гурав дахь хүчин” эвслээс Чингэлтэй дүургийн 17 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Цэндийн Содхүү хэмээх залуу сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татах болов. Хотын төвд байрлах нэгэн сургуулийн биеийн тамирын талбайд гүйж байх үедээ тэрээр “Соронз”-ын дуранд өртлөө. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын төрсөн дүү тэрээр МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд ОХУ, Шинэ Зеланд, АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад суралцаж, мэргэжил боловсролоо дээшлүүлсэн. Үүрэн телефоны томоохон оператор “Мобиком” корпорацид ажиллаж байсан, одоо брокер дилерийн “Зууны гарц секьюритис” компанийн ерөнхий захирлаар ажилладаг юм байна. Хүн бүр “Таван толгой”-н 536 ширхэг хувьцаанаас нэг сая төгрөгийг илүүд үзэж байгаа өнөө уед Чингэлтэй дүүргийн 1-7 дугаар хорооныхон арай өөр бодолтой суугаа өж.
Тэд “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэсэн байр суурьтай байна. Алс хэтдээ “чулуу” болох хувьцаандаа ихээхэн найдлага тавих хөрс суурийг Ц.Содхүү бүрдүүпж өгсөн нь тэр. Аргагүй л брокер дилерийн мэргэжилтэн гэсэндээ энэ чиглэлийн сургалт явуулснаар ..чүүдэд хувьцааны талаар чамгүй мэдлэг олгожээ Тиймдээ ч юйргийнхон нь “Хэтдээ хөрөнгийн зах зээлд цахиур хагалж мэдэх хүн байна” хэмээн дүгнэж, өнөөдрийн нэг сая төгрөгийг маргаашийн сая доллар болгох арга ухааныг “шивнэсэн” Ц.Содхүүд ам сайтай байна. Элдэв чамирхал, баярхлаас хол хөндий түүнийг нөхөд нь “Гавал толгой” гэж магтдаг| юм билээ. Ц.Содхүү гэргий, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүургийнхээ 1 дугээр хороонд одоо хэр нь энгийн даруу амьдардаг, хүүхдүүд нь энэ л дүүргийн сургууль, цэцэрлэгт суралцдаг. өөрийнх нь компани ч мөн энэ дүүрэгт байрпадаг аж. “Энхтайваны гүүр даваад ирсэн хүн биш юм. Манай дуүрэгт ажиллаж, амьдардаг болохоор бидний л н уг” хэмээн чингэлтэйчүүд басхүү өөриймсөх юм билээ.
Эх сурвалж соронз сэтгүүл
URL: