Ардчилсан нам дахь Аалзны тор-1
Ардчилсан нам дахь ашиг сонирхлын бүлэглэлүүд буюу “Аалзны тор” нэхэгчдийг нэрлэж байна.
Ард түмэн, ардчилал, бас Ардчилсан намын нэрээр албан тушаал, эрх мэдлийн сэнтийд залрагсад өнгөрсөн хугацаанд өөрсдөдөө юуг өмчилж, өрөөлийн төлөө юуг бүтээв. Энэ сэдвийг элдэв оршилгүйгээр хөндөж байна. Харин эрхэм уншигч та дээрх асуултын хариуг Ардчилсан нам дахь олигархиудаас аваарай.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг. Улс төрд “UBS бүлэглэлийнх” гэсэн тодотголтой, Ардчилсан намд “Алтангадас”-аар овоглодог энэ эрхэм УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш хамгийн их хар факттай болсон нэгэн. Нам ба нөхдөө албан тушаалаар арилжиж гаршсан тэрбээр өдгөө Ардчилсан намд албан тушаал, эрх мэдлийн арилжааг ид хийж байна. Өөдөөс нь үг хэлсэн нэгнийг “Өөрийг чинь сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү” хэмээн айлгаж суугаа. Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын албаар Ардчилсан нам дахь хаан суудлаа наймаалцаж байсан Н.Алтанхуяг алт, мөнгө хэр цуглуулаа бол. Алив харцгаая.
-“Хаан жимс” амралт, жуулчны баазтай
-Монголын зах зээл дэх чацарганы бизнесийг атгадаг. H1N1 вирус тархалтын үед чацарганаа төрд шахсан
-МУИС-ийн газрыг зарж, “Титаник” баарыг эзэмшдэг болсон.
“Женко” Х.Баттулга. Түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн булхайг Ц.Нямдорж сайд хангалттай дэлгэсэн тул энд олныг нуршаад яах вэ. MCS-ийн Ж.Оджаргалтай эрх мэдэл, их мөнгөний сувгийг булаацалдаж байгааг нь дурьдах ч илүүц биз. Өөрийгөө “Загалмайлсан эцэг буюу Дон Корлеон” хэмээн өргөмжлүүлэх дуртай тэрбээр хэнтэй хуйвалдаж, хэнийг түлхэн унагаж, бас хэнээс юуг булааж авсан бол. “Архи үйлдвэрлэдэг компанийн эздийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглоё” хэмээн нам нэгт Г.Батхүүтэйгээ арцалдах болсон түүний тухай зарим фактыг дэлгэе.
-Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг эзэмшигч. Төгрөг нуурын ордоос Хятадын талд эзэмшүүлэх нууц гэрээг хийсэн
-“МАХ импекс” компанийн хувьцаа эзэмшигч. Монголд махны үнийн хөөрөгдлийг бий болгогч
-Монголчууд хэр өндөр үнэтэй мах, талх, гурил идэхийг “Женко” л мэддэг
-17 чингэлэг спиртийн хэргээс хойш огцом баяжсан
-Оюутолгой, Петрочайна дачин Тамсагийн ордод ажиллаж байгаа хятад ажилчдыг оруулж ирдэг CAML компанийн эзэн
-С1 телевиз, “Ардчилал”, “Монголын мэдээ” сонин түүнийх.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү. Товчхондоо, архины үйлдвэрийн эзэн. УИХ дахь алдарт уяачдын нэг. Архиар хөлжиж, албан тушаалаар амьдралаа баталгаажуулсан Г.Батхүүгийн “хэтэвч”-нд чухам юу нуугдаж байгаа бол. Юутай ч ил гаргаж, далд нууцалдаг хөрөнгийнх нь заримаас дэлгэе.
- АПУ ХК, Баянтээгийн уурхайн лизенц эзэмшигч
-Ухаа худагийн хамгийн том хөрөнгө оруулагч
-SANTRANS компани нь Өмнөговийн нүүрсийг урд хөрш рүү байнга зөөдөг
-NTV телевиз, MASS.mn сайт, “Шунхлай энержи”-ийн хувьцаа эзэмшигч.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт. Америк “цагаан толгой”-г Монголын улс төрийн тавцнаа номлодог энэ эрхэм ард түмний талыг баримтлагч биш, Америкийн талыг баримтлагч. Тиймээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлалцсаныхаа дараа харийнхны мөнгөөр АНУ, Канадад party-дчихаад ирсэн удаатай. Үүнд нь дургүйцсэн үндсэрхэг үзэлтнүүд “С.Баярцогтын үсийг хусна” хэмээн айлгаж байв. Тэр ч атугай зарим эх сурвалж “С.Баярцогт тэргүүтэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсныхаа төлөө олон сая ам.долларын хахууль авсан” гэх нь ч бий. Харин энэ удаад С.Баярцогтын ар талын “хөшиг”-ийг нээж байна. Тэрбээр түмний мөнгөөр ингэтлээ хөлжив үү, аль эсвэл төрд зүтгэснийхээ шанг хүртсэн нь энэ үү.
-“Спирт бал бурам”, MCS-ийн хувьцаа эзэмшигч
-Сэлэнгийн төмрийн ордын лицензийг эзэмшигч
-“Номадс” хоолны сүлжээ газар
-Сэлэнгийн Цагааннуурын сангийн аж ахуй буюу “Товхонхан” компанийг гадаадад худалдах гэрээг хийсэн.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг. “Агшин” нэвтрүүлгийг хөтөлж ард түмэнд танигдсан энэ залуугийн ашиг хонжоо олох гол талбар нь улс төр. Тиймээс УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр талхаар “тоглож”, тариаланчдад таавчигаар шидүүлэх нь холгүй байж Баянзүрх дүүргээс сонгогдсон. Тэгвэл Ч.Сайханбилэг гишүүн хэр бэл бэнчинтэй эр вэ. Улс төрд донтсон залуусын нэгэн адил Ардчилсан намын дарга нарын кофег зөөснийхөө шанд АНУ-д 10 мянган ам.долларын төлбөртэй сургуульд суралцсан түүний “хэтэвч” чухам юу вэ.
-MCS-ийн хувьцаа эзэмшигч
-Цөмийн хаягдлыг Монголд булшлах, Америкийн цэргийн бааз байгуулах ажлыг дэмжигч
-“Шууд” телевиз, “Скайнетворк” зэрэг компанийн хувьцаа эзэмшигч.
С.Баттулга
URL: