Н. Энхбаярыг шүүх хурал эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд дөнгөж сая эхэллээ. Шүүх хурлыг хаалттай хийж байгаа бөгөөд, дүрс авахуулахаар зөвхөн зураглаачдыг орууллаа. Өмнө нь Н. Энхбаярын эрүүл мэндийн шалтгаанаар хойшилсон. Энэ удаад тэрбээр өөрийн биеэр иржээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан үндэслэлээр яллагдагчаар татан гэм бурууг нь хэлэлцэх юм. Уг шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр МӨХ-ны гишүүн Н.Шинэн, Г.Ганбаатар нар оролцоно. Даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих