Г.Занданшатарыг нэр дэвшигчээр бүртгээгүй байна
Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар явагдана. Үүний дагуу нэр дэвшигч сонгуулийн хорооноос бүртгэж авахаас өмнө ямар нэгэн байдлаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заасан байна. Энэ заалтыг зөрчсөн хүмүүсийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахгүй болсон. Гэвч иймэрхүү асуудалтай гишүүд олон байгаа бололтой. Манайд ирсэн мэдээллээр Баянхонгор аймгийн АН-аас ГХ-ийн сайд Г.Занданшатарыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын шугамаар аймгийн халамж үйлчилгээний хэлтсээс иргэдэд гэр олгох ажиллагаанд оролцсон тул 2012 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх саналыг тус аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн гэнэ.
Тэдний саналыг Баянхонгор аймгийн Сонгуулийн тойргийн хороо авч хэлэлцэн, сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үед арга хэмжээнд оролцсон гэж үзэн Г.Занданшатарын нэрийг бүртгэхээс татгалзсан ажээ.
Л.Тамир
Olloo.mn
URL: