“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн: Өнөөдөр ганц хоёр монголыг зодож байна, маргааш эд нар хорийг зодно, хоёр зууг зодно.

2010 оны намар Мэргэжлийн хяналтын барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид хамгаалалтын албаны дөрвөн  залууг, мөн уг зодооныг зохицуулахаар очсон хоёр цагдааг төмрөөр зодож гэмтээн улмаар хятад ажилчидтай учраа олохоор очсон “Хөх Монгол” бүлгэмийн найман залууг зодож хоёрыг нь маш хүнд гэмтээж байлаа. Харамсалтай нь монголчуудыг цус нөжтэй нь хутгаж орхисон дээрхи хятадуудад манай цагдаагийнхан, хууль хяналтынхан ямар ч ял зэм оноолгүйгээр нутаг руу нь тавиад явуулчихсан. Цагдаа дуудаж, олон түмэнд мэдэгдсэн нь л энэ хэрэг болохоос биш барилгачин хятадуудад зодуулж нүдүүлээд нам жим өнгөрсөн өч төчнөөн хэрэг хэрэг байдаг аж. Саяхан буюу 2012 оны 5-р сарын 26-ны өдөр барилгачин хятадууд мөн л монгол иргэдийг цус нөжтэй нь хутгаж орхисон хэрэг гарчээ. Энэ тухай “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн доорхи зүйлийг хүүрнэсэн юм.

-Барилгачин хятадууд дахиад л нөгөө ээлжит зодоон цохионоо өдүүлэх шив дээ?
-Тэглээ. Монгол улс гэж ганцхан, тэр дотроо Улаанбаатар гэж ганцхан нийслэлтэй, нийслэл дотроо ганцхан хүүхдийн парктай. Энэ паркийн тэр том газар хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байж байтал дотор нь юу юугүй л том том барилга баригдаад эхэлсэн. Би тэр шинэ парк гээд байгаа юманд нь орж үзсэн. Газрыг нь тал талаас нь тонож луйвардсаар байгаад хариугүй жижигхэн талбайтай болгочихож.

Хүүхдийн паркийн архан талд MСS компани барилга барьж байна. Энэ барилгын хятад ажилчид монгол хүнийг зодоод алах нь ээ гэсэн дуудлага бидэнд ирсэн. Бид ч аль болох хурдан цуглараад тэнд явж очсон. Тэгтэл дөч орчим насны нэг монгол залуу цус нөжиндөө хутгалдчихсан замын хажууд сууж байсан. Тэрний ойролцоо бас нүд ам нь тэс цохигдоод гар нь хугарсан бололтой хоёр залуу байсан. Эргэн тойронд нь цус нөжтэй чулуу, труба, арматурын төмрүүд байсан. Монгол ажилчидаас сураг сонсоход 200-гаад хятад ажилчин байгаа гэсэн. Яахаараа арван хэдхэн монгол ажилчидтай, хоёр зуугаар хятад ажилчидтай байдаг юм бэ. Нөгөө хууль хэрэгжиж байгаа нь хаана байгаа юм бэ? Үүн дээр Нийгмийн хамгааллын яам шахалт үзүүлж болно шүү дээ. “Энержи ресурс”-ийн Ухаа худагт гэхэд л 7000 гаруй хятад ажилчин ажиллаж байна. Цогтцэций сумаас урагш 7 км, зүүн тийш 3 км-т хятад ажилчдын хуаран байрлаж байна. Гадаадын иргэн харъяатын тухай хуулийн 24.1 дүгээрт заасан “Гадаадын нэг улсын иргэдийн тоо Монголын хүн амын нэг хувиас давж болохгүй” гэсэн заалт аль эрт хэрэгжихээ байсан. Оронд нь “Гадаадад ажилчин гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай” хууль гэгчийг баталж Монголоос гарсан хүний тоотой тэнцүү хятадуудыг авч ажиллуулдаг болсон байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан С.Баяр нар тусгай тогтоолоор Монгол дахь хятад ажилчдын тоог 32 мянга байлгах болсоноор дээрхи хуулийг гаргасан гэдэг шүү дээ.

-MCS-ийн барилга дээр ажиллаж байгаа хятадуудыг цэргийнхэн, эсвэл орон шоронд ял эдэлж байсан эрүүгийнхэн гэсэн яриа дэгдээд байгаа. Та нар энэ тухай судалж үзэв үү?
-Одоогоор судалсан юм алга. Тэнд ажиллаж байсан монголчууд хэлж байна лээ. “Энэ барилгачин хятадууд чинь цэргүүд байна аа. Жагсаж байгаад нэг командаар дайрсан” гэж хэлж байсан. Зодуулсан монголоос нь “Чи эд нарыг яачихсан юм бэ” гэж асуухад “Намайг барилгын талбай дээр хажуугаар нь зөрөхөд хятадууд толгой руу цохьсон, мөрөөрөө шүргэсэн. Яагаад байгаа юм бэ гэсэн чинь бүгдээрээ нэгэн зэрэг орилоод над руу дайрсан” гэж хэлсэн. Энэ нь ч үнэн юм билээ. Зөвхөн үүний төлөө монгол хүн өмхий хужаануудад сэг болтолоо зодуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өчигдөр Хан-Уул дүүрэгт бас нэг хятад иргэн монгол иргэний биед халдсан хэрэг гарсан байна лээ. Өнөөдөр ганц хоёр монголыг зодож байна, маргааш эд нар хорийг зодно, хоёр зууг зодно. Хятадуудад зодуулсан дээрхи залууг хоёр монгол залуу өмөөрсөн чинь барилгачин хужаанууд бөөнөөрөө нэгэн зэрэг орилж ирээд л арматурын төмрөөр хайр найргүй нүдэж, барилгын хашаанаас зугтаагаад гарахад араас нь хөөж зодсон байна лээ. Мэдээж монгол хүнийхээ цусыг харсан монгол хүн ямар сайхан ааштай байх билээ. Бидний цөс хөөрөөд л явчихсан. Түргэн тусламжийн эмч нар ч маш гомдолтой байсан. “Та нар харсаар байгаад нэгнийгээ ийм болгочихдоо яадаг юм бэ” гэж байна лээ. Харин манай цагдаа нар бол ёстой новшийн зан гаргасан. Ерөөсөө л хүний хүнд хандаж байгаа аятай хөдөлж ядаад, хятадуудаас айж бэргээд байсан.

-Чи яг үнэн хэлж байна. Энэ тухай саяхан “ТВ-8” телевизийн “Өдрийн толь” нэвтрүүлгээр гарч байхыг олж үзсэн. “Цагдаа нар ард иргэдээ хамгаалахын оронд барилгачин хятадуудад тал заслаа” гэсэн мэдээлэл гарч байна лээ. Дуудлагаар очсон цагдаа нарыг хараад ёстой ой гутах шиг болсон. Огт тоосон шинжгүй нуруугаа үүрчихсэн, зодуулж нүдүүлсэн монгол иргэдээ даапаалсан шинжтэй гайхаад зогсчихсон, ёстой л нэг айлын найран дээр болсон зодооныг сониучирхан харж байгаа хэрэгт дуртай жаалууд шиг харагдаж байлаа. Үүнийг хараад би ч гэсэн Монголын цагдаа үнэхээр новш болчихож гэж бодож суулаа.
-Би ч бас тэгж л бодож байлаа. Манай бүлгэмийнхэн цагдаа нарыг иртэл тэр хятадуудыг хааш нь ч гаргалгүй гучаад минут хашиж зогссон. Мэдээж бид нар уурын мунхагаар юмуу, гэнэтийн цочролоосоо болоод хятадуудтай үзэлцсэн бол их эвгүй юм болох байлаа. Манай хөдөлгөөний залуучуудаас гадна цөс нь хөөрсөн өөр бусад залуучууд хүртэл ирчихсэн байлаа. Би залуучууддаа ухаалаг байхыг уриалж байлаа. Одоохондоо тулгаралт хийхгүй, нэг ч хятадыг зугтаалгахгүй, дахиж нэг ч монгол хүнийг зодуулахгүй гээд цагдаагийнханыг иртэл барилгачин хятадуудыг бүгдийг нь хашаад байж байсан. Гэтэл цагдаагийн бүрэлдэхүүн гэж чааваас даа. Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Дарга нарынхаа заавраар л хөдөлдөг юм байна. Гурвын гурван монгол хүн цус нөжтэйгөө холилдчихоод байхад гучин минутын дараа ирж байгаа юм. Манай бүлгийнхэнийг бодвол цагдаа нар бэлэн зэхээний машин тэрэгтэй, бороохой шийдэмтэй улс. Өмнө болсон зодоонуудад цагдаагийн дарга нар хятадуудыг байнга өмгөөлж хамгаалсаар ирсэн байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ гэмт хэрэгт сэжиглэгдсэн монгол иргэнийг болохоор маш хурдан шоронд аваачаад хийчихдэг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л ганц хүнийг баривчлах гэж зургаан зуун цагдаа сүр бадруулан ирж, тусгай тасгийнхан яаж түрэмгийлж байлаа даа. Барилгачин хужаануудад зодуулсан дээрхи хэрэг дээр уг нь тэр сүр бадруулаад байдаг тусгай тасгийнхан ирсэн бол зүгээр байсан юм. Айлын хаалга эвдэж барьж байгаа, сэжигтэн этгээдийг дамжлаад авч гарч байгааг нь харахад их л шазруун залуучууд харагдсан. Хүний олноороо түрий барьж монголчуудыг дээрэлхэж цус нөжтэй нь хутгасан ийм хэрэг дээр яагаад тусгай тасгийнхан ирж болдоггүй юм бэ. Тусгай тасгийнхан жинхэнэ утгаараа монгол хүний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Тэрнээс биш хэн нэгэн даргын тушаалаар улс төрийн зорилгоор хөдлөөд байх нь утгагүй. Ер нь иймэрхүү асуудал дээр бид хуулийн төсөл санаачлах гэж байгаа. Яагаад гэхээр бид нар цөөхүүлээ, хоёр их гүрний дунд байдаг. Хэрвээ дээрхи шиг үйлдэл гарлаа гэхэд хуулийн арга хэмжээ авагдахгүй байх аваас монгол хүнийхээ амь нас, эрүүл мэнд, гоо сайхан гээд халдашгүй дархан байдлыг хамгаалах үүднээс аргагүй хамгаалалт хийх хуулийн төсөл хийх шаардлагатай байна. Тэгэхгүй бол болохгүй байна. Иймэрхүү явдал олон удаа давтагдлаа шүү дээ.

Гадаадад боолын хөдөлмөр хийж байгаа монголчуудаа бид хүний нутагт очоод хамгаалж чадахгүй л дээ. Тус тусдаа хуультай улс. Харин төрийн далбаатай, төрийн дуулалтай, хуультай, засаг захиргаатай Монгол орондоо бид яагаад гадныханд дарлуулж суух ёстой юм бэ? Яагаад барилгачин хужаануудаас монголчуудаа хамгаалж чадахгүй арчаагүй царайлаад байдаг юм бэ? Цагдаа нь ч тэр, улс төрчид нь ч тэр яагаад дорвитой дуугарч, хөдөлж чадахгүй байгаа юм бэ? Манай “Хөх Монгол” бүлгэм ерөөсөө ганцхан уриатай. Монгол улсын хамгийн үнэт эрдэнэ бол монгол хүн. Энэ хорвоод хөх толботой монгол хүмүүн болж төрсөн ямар ч хүний эрх ашгийг бид нар хаана ч байсан хамгаалах гэж тэмцдэг. Тусгаар Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр монгол хүнээ чадах ядахаараа хамгаалах болно. Үүний нэг илрэл нь Хан-Уул дүүрэгт Мэргэжлийн хяналтын барилга дээр ажиллаж байсан хятадууд монголчуудыг төрийн цагдаатай нь зодож байхад бид очиж байлаа. Харамсалтай нь бид нар цөөхүүлээ байсан учраас нэлээдгүй хохирол амссан. Ер нь цаашдаа хичнээн ч хятад байсан манай бүлгэмийнхэн тэр хэмжээний хүн цуглуулж очно. Яагаад гэвэл бид тусгаар улс. Тусгаар улсынхаа ард иргэдийг төр нь, цагдаа нь хамгаалдаггүй юм бол бид хамгаалах гэж тэмцэнэ. Хэрвээ хятадууд цаашдаа монголчуудыг энэ мэтээр дээрэлхэж, зодоод байх юм бол бид нар ширүүхэн арга хэмжээ авах болно. Бид цагаан хэрмийг давж очоод Хятадын нутаг дэвсгэр дээр тэмцэл хийх гэж байгаа хэрэг биш. Хятадын мэдэлд байдаг түвдүүд, шинжаан уйгарууд тэр хятадууддаа дарлуулдаг л юм байгаа биз.

Харин Монгол бол өөр улс орон шүү. Монголынхоо нутаг дэвсгэр дээр монгол хүнээ нүдний цөцгий мэт хамгаалах нь манай “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүний зорилт. Бид ингэсээр ч ирсэн, цаашид ч үүнийгээ баримталсаар байх болно. Нэг үеэ бодвол манай бүлгэм хүчтэй болсон. Цаашдаа олон арван залуу манай бүлгэмд элсэнэ гэж бодож байна. Элсэх хүсэлтээ тавьсан маш олон хүн байгаа. Гэхдээ бид ямар нэгэн дээрмийн бүлэг биш, хүчний байгууллага биш. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүхэнд “Хөх Монгол” бүлгэмийн хаалга нээлттэй байх болно. “Энэ ноён яаж хандана, бид тэгж харьцана” гэдэг шиг бидэнтэй яаж харьцана, бид тэгж л харьцана. Монголчууд цайлган сайхан зочломтгой, хэнийг ч байсан алгаа дэлгээд үүдээ нээгээд оруулдаг ард түмэн. Гэтэл гэр оронд маань орж ирчихээд алт эрдэнэсийг маань ухаад, ард иргэдийг маань зодоод, эмс охидыг маань бузарлаад байх юм бол бид гараа эвхээд сууж чадахгүй. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсан эзэнт гүрний үр сад  хариас доншуучилж ирсэн, бөөсөндөө баригдсан барилгачин хятадуудад зодуулаад байх нь утгагүй биз дээ. Ийм муухай хятадууд монголчуудын биед халдсанд манай бүлгэмийнхэн маш ихээр эгдүүцэж байгаа. Дээрхи хэрэг дээр хуулийн байгууллага ямар нэг хатуу арга хэмжээ авах болов уу гэж найдаж байна. Хэрвээ ямар ч арга хэмжээ авалгүйгээр барилгачин хятадуудын толгойг өмнөх шигээ илээд өнгөрөх юм бол бид бас дуугүй суухгүй. Ерөөсөө ажилчин хятадууд Монголд анх орж ирэхдээ л цагдаагийн дарга нарыг хахуульдаад авчихдаг гэсэн яриа байдаг. Тэгээд л дураараа дургиж гардаг. Ямар нэгэн хэрэг таривал нөгөө хахууль авсан дарга нар нь хамгаалдаг ч юмуу. Ер нь ч үүнийг илтгэж байна уу гэлтэй гэмт хэрэг үйлдсэн хятадууд ялгүй өнгөрөх нь их болсон.

Сүүлийн хэдэн жилд монголчуудыг зодож нүдсэн хичнээн олон барилгачин хужаа ял зэмгүй нутаг руугаа буцсан гэж санана. Дөнгөж саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг хятад иргэн монгол залууг машинаар дайрч хөнөөсөн хэрэг гарлаа. Тэгээд тэр хятад хэргийн газраас зугтчихсан байгаа юм. Энэ тухай Өмнөговь аймгийн цагдаагийн дарга “Хүний амь насыг санаатай хөнөөсөн гэхээсээ илүү санамсаргүй үйлдэл юм шиг байна” гэж мэдэмхийрсэн байх юм. Уг хэргийг шалгаа ч үгүй, гэмт этгээд баригдаа ч үгүй байхад цагдаагийн дарга нь ингэж л хар хятадыг өмгөөлж байгаа юм даа. “Би монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй бай” гэж зохиолч Ч.Лодойдамба агсан хэлсэн байдаг шүү дээ. Ер нь сүүлийн үед монгол эр хүний жудаг, монголчуудын эх оронч сэтгэлгээ гээч юм үгүй болох гээд байна. Худалдаж болдоггүй юм гэж бас байна шүү дээ. Дарга, сайд нар нь ч худалдагдаж байдаг, хууль, цагдаагийнхан нь ч худалдагдаж байдаг, төр барьж байгаа томчууд нь ч худалдагдаж байдаг, ард түмнээсээ хулгайлж байдаг. Энэ муухай шударга бус явдлыг асууж чадахгүй байна.

“Ноцтой мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих