Тэжээлийн хямралын яр

Хүний биеийн эд эсийг шаардлагатай бодис тэжээлээр хангах хэвийн явц алдагдсанаас тэжээлийн хямралын яр гэгч үүсдэг.

Нугас болон захын хялгасан мэдрэлийн судлууд өвчилж, гэмтэхэд (тухайлбал, суудоын мэдрэл үрэвссэнээс хөлийн тавхай дээр яр гарч болно), судасны хатуурал, чихрийн шижин, судасны үрэвсэл, судас бүдүүрэх, г.м. өвчнүүдийн улмаас тэжээлийн дутагдалд орсон эд эс яршиж эхэлдэг. Иймэрхүү яр шархыг эмчлэхийн тулд нэн түрүүнд үндсэн өвчнийг эмчлэх шаардлагатай нь ойлгомжтой. Гэхдээ ийм эмгэгтэй хүмүүст тус болох ардын эмчилгээний хэдэн жор хэлж өгье.

Дунд зэргийн хэмжээтэй сонгино, лууван хоёрыг хальсалж, бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрнэ. Холиод, тал стакан цэвэршүүлээгүй ургамлын тосонд сонгиноо бор шаргал өнгөтэй болтол нь шарна. Тосоо шүүж авсаны дараа ариутгасан хөвөн юмуу бинт дүрж аваад, шархан дээрээ тавьж гадуур нь бинт орооно. 40-60 минут байлгана. Энэ эмчилгээг өдөрт 2-3 удаа 7-10 өдрийн турш хийнэ.

Намгийн годилын (аир) үндэс, сөд өвсний үндэс сургар (багульник), хахуун (душица), ажиг (череда), бөөрөлзгөний (малина) навч зэргээс бүгдээс нь ижитт хэмжээтэй авч холино. Бүх түүхий эдийг холиод, 2 хоолны халбагаар овоолон ургамлын хольц дээрээ 1 литр буцалсан халуун ус хийж, шөнө халуун саванд хонуулна. Өглөө нь шүүнэ. Тэгээд тал стаканаар өдөрт 3 удаа юм идэхээс хагас цагийн өмнө ууна.

Хусны нахиа, ажиг (череда), бүднээн сүүл (спорыш), хошоон (донник), хотой өвс (пустырник), лошго (репешок), нарийн шилбийн (календула) цэцэг, туулайтагнай (лабазник), даливсын (лопух) үндэс зэргээс тус бүрээс 1 хоолны халбагыг авч холино. 2 хоолны халбага хольц дээр 1 литр буцалсан халуун ус хийж шөнөдөө халуун саванд хонуулж хандлаад, шүүнэ. Мөн тал стаканаар өдөрт 3 удаа юм идэхээс хагас цагийн өмнө ууна.

Эх сурвалж: “Анагаах арга билиг”


URL:

Сэтгэгдэл бичих