МАН-ын листнээс 10 бизнесмэн парламентад нэр дэвшиж байна

a24tsag.mn сайт өмнө нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-ын 48 тойрогт нэр дэвшсэн 18 бизнесмэнийг нэрлэсэн. Тэгвэл энэ удаа тус намын листэнд орсон эрхмүүдийн амжилттай яваа бизнесийг сонирхуулж байна. Намын нэрсийн жагсаалтын эхэнд нэр нөлөөтэй, “гэр бүл” дотроо чадал чансаатай хүмүүс бичигддэг. Энэ журмаар нэгэн цагт Таван толгойн ордыг эзэмшиж байгаад төрд өгсөн МАН-ын даргаар эл жагсаалт “чанга” эхэлж байна.

b1984a0fdb6cddfcbig1С.Батболд: – МАН-ын дарга, ерөнхий сайд анх бизнесийнхээ нэрээр гарч ирж байсан хүн. Таван толгойн хувьцааг эзэмшдэг байгаад төрд өгсөн гэдгийг нь энэ хүрээнийхэн андахгүй. Тэрбээр “Чингис” зочид буудлын эзэн, “Алтай холдинг” ХХК-ны 83 хувийг эзэмшдэг. Мөн түүний мэдэлд үүрэн телефоны томоохон компани болох Скайтелийн 9 хувь байдаг. Ерөнхий сайдад өөр олон бизнес байдаг тухай хүмүүс ил, далд олон ярьдаг ч баталгаатай нь эдгээр юм.

Я.Содбаатар – МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ жил намын листээр сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа. Тэрбээр өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Я.Содбаатар замын компанитай гэх бөгөөд сүүлийн үед уул уурхайтай холбоотой ажилд гар дүрэх болсон талаар намын нөхөд нь ярьж байна.

b1984a0fdb6cddfcbig1Ж.Энхбаяр – Батлан хамгаалахын сайд залуу хүн гэхэд хэд хэдэн компанийг хөл дээр босгоод авсан нэгэн. Тэрбээр “Газар” ХХК-ны хувьцааг 100 хувь эзэмшдэг. Мөн “Газар сүлжмэл” ХХК-ны 68,3 хувь, “Газар партнер” ХХК ББСБ-ын 80 хувь нь түүний мэдэлд байдаг аж. Ж.Энхбаяр сайд салбартаа тэргүүлэгч, хөл дээрээ бат зогссон “Дархан нэхий” компаний ч тодорхой хувийг эзэмшдэг байна. Энэ дөрвөн компаний хувьцаа нь нийлээд 1 тэрбум 677 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэхээр нэлээд гайгүй бизнес эрхлэгч бололтой.

26793e7ba808c758originalД.Сарангэрэл – МАН-ын нарийн бичгийн дарга энэ эмэгтэйг “ТВ5” телевизийн захирал гэдгээр нь олон нийт хүлээж авдаг. Монголын анхны томоохон телевизүүдийн нэгийг авч явж байсан энэ эмэгтэй өдгөө “зөвлөх” гэсэн нэрийн араас ажлаа хийсээр байгаа билээ. Д.Сарангэрэл энэ байгууллагад том хөрөнгө оруулагчийн нэг. Мөн арван 12 жилийн өмнө байгуулагдсан “Стимо” гурилан бүтээгдэхүүний үйлдвэрть тодорхой хувь эзэмшдэг гэдгийг нь хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэрбээр сэтгүүл зүй, бизнес, улс төрийн салбарт зэрэг зэрэг амжилт гаргаж явна.

b1984a0fdb6cddfcbig1Ц.Гарамжав – Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжавыг анх энэ тушаалд очиход нь бизнесийн хүн гэдгээр нь хүлээж авч байсан. Үнэхээр ч түүний мэдэлд байдаг “Монполимет” уул уурхайн салбартаа том групп юм. “Монполимет” ХХК нь 1992 онд байгуулагдсан, уул уурхайн салбарт ашигт малтмалын хайгуул, алтны олборлолт хийх, барилга байгууламжийн суурийн хөрсний физик, механикийн шинж чанарын судалгаа хийж дүгнэлт өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж. Дэд сайдын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад  тэрбээр энэ компаний 51 хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь 5 тэрбум 1 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Б.Ундармаа – “Бишрэлт холдинг”-ын захирал энэ Б.Ундармаа эмэгтэйчүүдийн квотоос гадна залуу хүн гэдгээрээ МАН-ын листэнд орж байгаа бололтой. Бас мөнгөтэй гэдгээрээ. “Бишрэлт холдинг” бол олон салбарт үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ танигдсан. Харин Б.Ундармаагийн мэдэлд “Монгол эм импекс”, “Капитал” банк зэрэг ашиг орлого, цар хүрээ сайтай компаниуд байдгийг төдийлөн мэддэггүй юм.

Б.Батцэцэг – Монголд хэвлэлийн салбарыг хөгжүүлж, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Мөнхийн үсэг” ХХК-ны захирал. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч тэрбээр “2009 оны Дотоодын Хөрөнгө Оруулалтын Онцлох Энтрепренёр Хатагтай”-гаар тодорч байжээ. Хамгийн сүүлд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” ХХК сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажлыг тендергүйгээр авсан гэх хэл аманд өртөөд байгаа юм.

26793e7ba808c758originalХ.Баделхан - УИХ-ын гишүүн Х.Баделхан энэ жил дахин хуучин суудалдаа суухаар зүтгэж байна. Тэрбээр Баян-Өлгий аймгийн “Жол” компаний эзэмшигч. “Жол” гэдэг нь зам гэсэн утгатай бөгөөд А.Баделханы энэ компани нь дэд бүтэц, замын бүтээн байгуулалт, зам засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг мэдэх хүмүүс энэ компаниараа Баян-Өлгий аймгийн бүх замын тендерийг авсан гэж ярьдаг.

Д.Энхчимэг – “Тод 150 аж ахуй нэгж”-ийн эхний эгнээл жагсах “Петровис”-“ийн дэд захирал. Ийм том компаний ажлыг нугалдаг гэхээр нэлээн ажил хэрэгч эмэгтэй аж. Тэрбээр “Петровис”-ийн гурван том хөрөнгө оруулагчийн нэгнийх нь охин бөгөөд ар тал сайтай байдал нь МАН-ын нэр дэвшичгчдийн листэнд ороход нөлөөлсөн гэж эх сурвалжууд хэлж байна.

Б.Баянмөнх – ХХААХҮ-ийн дэд сайд Б.Баянмөнхийн “Завхан баялаг” ХХК бол аймагтаа л магнат компани. Увсчууд “UFC” группээр бахархдаг шиг Завхан аймагт тийм нэр хүнтэй том компани аж. Тэрбээр дэд сайдыг ажлаас гадна “Баян-Алдар” ХК, “Чабо интернэшнл”,”Ганбат Өргөө” ХХК зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг бизнес нь цар хүрээгээ тэлж байгаа хүн юм. Ийм таван эмэгтэй, таван эрэгтэй амжилттай бизнес эрхлэгч МАН-ын листэнд оржээ. Дараагийн удаа 24 tsag.mn АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэр нь тодроод байгаа томоохон бизнесмэнүүдийг нэрлэнэ.

Т.Гэрэл  /24tsag.mn/

URL:

Сэтгэгдэл бичих