Э.Бат-Үүл гишүүн НИТХ-д нэр дэвших батламжаа авахаар боллоо

УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түр түдгэлзэж НИТХ-ын сонгуульд Нийлслэлийн АН-ыг удирдан оролцохоор болоод байгаа Э.Бат-Үүл гишүүнийг хуулийн хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй гэх шалтгаанаар Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэж авахаас татгалзаад байсан юм.

Улс төрийн албан хаагч нь төрийн албан хаагч биш учраас энэхүү дүгнэлт нь хууль бус дүгнэлт хэмээн дүгнэж  НИТХ-д нэр дэвших НАН-ын 45 хүн өчигдөр батламжаа гардаж авахаас татгалзаад байсан юм. Шийдвэр өчигдөрийн 24.00 цагаас өмнө гарах ёстой байсан.

Нийслэлийн сонгуулийн хороонд Э.Бат-Үүлийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаагүй ч НИТХ-д өрсөлдөх боломжтой гэсэн хуульзүйн тайлбарыг хүргүүлснээр Нийслэлийн сонгуулийн хороо өчигдөр шөнө хуралдаж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-д нэр дэвших эрхтэйг баталгаажуулан, батламж гардуулах шийдвэр гаргажээ. Тэгэхээр өнөөдөр АН-аас НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигч батламжаа гардаж авахаар болж байна.

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих