СХЗГ-ын дарга Г.Гантөмөр “урвасныхаа” шийтгэлийг амсав

Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр МАН-ын томилгоо. Сү.Батболд засгийн газрын тэргүүнээр залагдсан даруйд “хусагдаад” байсан албан тушаалдаа заналтай нь аргагүй эргэж очсон. Гэтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөгийн үлгэр болж  МАХН-ын онц их хурлын төлөөлөгчийн ажлаа нэлээд гарамгай хийсэн. Тэр ч бүү хэл Н.Энхбаярыг дэмжиж байгаагаа ил цагаан зарлаж байв. Тэрбээр мэргэшсэн тогтвортой  төрийн албаны төлөө үндэсний холбооны тэргүүн юм байна. МАН-аас тойрог авч чадахгүй гэдгээ эхнээсээ мэдэж байсан уу эсвэл угаасаа урвагч юм уу МАХН-д баахан манаргасан. Гэтэл урвагчийг эхлээд шийтгэдэг монгол зангийн шийтгэл болж өдгөө МАХН ч тойрог өгсөнгүй. Аргаа бархаар аавынхаа толгойг маажив гэгчээр тэрбээр УИХ-ын сонгуульд БЗД-т бие даан нэр дэвшихээр болсон гэнэ. WORD.MN      Ш.Хишгээ


URL:

Сэтгэгдэл бичих