“Тиранозаурус Батаар”-ын ясанд шинжилгээ хийнэ

АНУ-ын Даллас хотын дуудлага худалдааг тудгэлзүүлээд буй “Тиранозау-рус Батаар”-ын араг ясны асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.

БСШУЯ-наас томилогдсон ажлын хэсэг болон Монголын талыг өмгөөлж буй өмгөөлөгч Роберт Бений зүгээс динозаврын ясанд шинжилгээ хийлгэх хүсэлт тавьжээ.

Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ хэмээн ажлын хэсэг үзэж байгаа бололтой. Учир нь шинжилгээ хийх багт Монголын талаас нэг палентологчийг оролцуулахаар томилоод байгаа юм байна.

Тус салбарын эрдэмтэн, судлаачдын ярьж буйгаар бол ирэх сарын 5-6-ны үед “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг шинжилгээнд оруулах болсон гэнэ.

Ч.Зотол


URL:

Сэтгэгдэл бичих