“Женко” Х.Баттулга унах нүхээ өөрөө ухчихжээ
Энэ жилийн сонгуулиар Баянхонгор аймагт “Женко” Х.Баттулга гарахгүй гэсэн яриа тархжээ. Уг нь сонгууль бүрд л гарч байдаг АН-ын том лидерийн нэр хүнд энэ удаад тун тааруу байгаа бололтой. Үүний учир шалтгаан нь өнгөрсөн хавар дэгдсэн төмөр замын нууц гэрээтэй холбоотой биш бололтой. “Женко” Х.Баттулга сайд байхдаа эх орноо зарах гэлээ гэсэн яриаг МАН-ынхан уг нь гайгүй сайн тараасан. Дээр нь олигархи энэ тэр гэсэн мессэжийг бас нэгэн том олигарх болох Баянхонгорын гаралтай “MCS” Д.Оджаргалын талынхан байнга цацдаг. Гэхдээ гол шалтгаан нь дээрх мэтийн явдлаас бус шал өөр зүйлээс болжээ. “Женко” Х.Баттулга хоёр сонгууль дараалан тойргийнхоо сонгогчидод элсэн чихэр, цагаан будаа, гурилыг зах зээлийн үнээс нь доогуур өгсөөр ирсэн. Сум бүрийн АН-ын даргад дээрх бараа ирдэг бөгөөд тэр нь цаашаа малчидад тараадаг. Гэтэл сүүлийн нэг жилээс өнөөх “Женко”-гийн гурил будаа ирэхээ больсон. Малчид хямд бараагаа эрж сурдаг ч АН-ын нөхдүүд цаанаасаа ирэхгүй байгаа гэж хариулдаг гэнэ. Ийнхүү “Женко” Х.Баттулга сонгуулийн ганц мэхээ хийхгүй байгаа нь унах нүхээ өөрөө ухсантай ижил гэнэ.
NUUTS.MN С.Хажидмаа
URL: