Ё.Отгонбаяр сайдын хэрэг дарагдаад байгаагийн учир юу вэ

АТГ-д данстай нэр дэвшигчдийн тоонд БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын нэр дээгүүр давхиж яваа.  Тэрээр ЕБС-ийн багш нарыг зөөврийн компьтерээр хангах 46 сая долларын тендерийг санаатай будлиантуулсан хэрэг нь АТГ-т шалгагдаж  мөрдөн байцаалт явагджээ.  Өдгөө энэ хэрэг нийслэлийн прокурор дээр дугаар хүлээн дарагдаж байна.  Уг нь ийм том хэмжээний тендерийн хэрэг яаж ч бодсон зүгээр өнгөрүүлэх асуудал биш.  Ё.Отгонбаяр сайдын хэрэг дарагдаад байгаа нь цаанаа учиртай гэсэн яриа дэгджээ.  Сайдтан 1997-2000 оны хооронд “Женко” Х.Баттулгын компанид ерөнхий менежерээр ажиллсан байсныг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ.   Бүр Баянгол зочид буудлын дээд давхарт офислож АН-ынхантай их ойр байсан тул Ё.Отгонбаярыг тэр тал руугаа явах хүн гэж ярилцдаг байжээ.  Гэсэн ч 2000 оны сонгуулийн дараа Ё.Отгонбаярын оюутан цагийн найз одоогийн Ерөнхий сайд С.Батболд МАН-д дэд сайд болон дэвшихэд сайд ч дагаад давхичихжээ.  Гэхдээ түүнийг “Женко” Х.Баттулгаар дамжуулан АН-тай тогтоосон холбоогоо таслаагүй гэдэг.  Тэр нь ч одоо хэрэг болж байгаа бололтой.  Хэрвээ Ё.Отгонбаяр сайд сонгуульд ялбал МоАХ-ын талыг баримтлагч гишүүн МАН-д нэгээр нэмэгдэнэ гэсэн таамаг явж байгаа аж.

WORD.MN Х.Норов


URL:

Сэтгэгдэл бичих