Монгол орон дээрэмдүүлсээр байх уу???!!!

Хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал юм.

1990 оныцагаан морин жилийн гэгдэх ардчилсан хувьсгалын дараа болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин хоёр жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс үндэстний л дүр төрхийг илэрхийлсэн орон л болжээ.

Сүүлийн хорин хоёр жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм. Ардчилсан хувьсгал гэгчийг ямар ч зорилгогүй,төлөвлөгөөгүй,сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдаж, нэрлэгдэж байна.

Өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал,ил харагдах хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ Монгол улс нь хоосон хөндий торх л болж хувирч байна.Монгол улс бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй хөөрхийлөлтэй нэгэн оронл болж буй дүр зураг харагдаж байна.

Өнөөгийн “ардчилагчид”, “шинэчлэгчид”, гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны унаган нам хэмээгчид нь үнэн чанартаа төрийн ордонд бус шоронд сууж байх ёстой этгээдүүд.Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэн утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч эрүүгийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа.

Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс болсон гэдгийг нь бас л батлаад өгчихлөө. Эрх баригчид нь ард түмнээ хорин хоёр жил доромжилсон нь газар нутгийн доройтол, ажигүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, гуйланчлалаар нэг мөр батлагдчихлаа. Зөвхөнхорин хоёр жил төрд ээлжлэн гарсан эрх баригчидл хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн муу муухай луйвар, дээрэм буюу эх орноо тонон сүйтгэж, дээрэмдэж, хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд гаргаж баяжсан хамгийн адгийн гэмт хэрэг хийж, харь толгойтой Монгол тонуулчид гэдгээ харууллаа.

1990 онд Социалист Монголд ардчилсан хувьсгалын шуурга дэгдэж ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, дэлхийн бусад улсуудаасзээл тусламж авах эхлэл нь тавигдсан юм. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялагийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө хаана байна?

Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл хулгайлагдаж, гадны улсуудад хадгалагдаж, эрх мэдэлтнүүдийн халаас руу гулсчихсан юм. Шуудхан хэлэхэд Монгол улс дээрэмдүүлэн баялгаа алдаж мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм арчаагүй улс орон болгох гэж ийм ноомой ард түмэн байлгах гэж үе үеийн эх орончид,эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй юм шүү. Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй, дүйнгэ, буруу гарын хоосон толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүхгай гамшгийн эхлэл тавигдсан юм.

Энэ бүх зүйл ердөө л өнгөн тал ил харагдах хэсэг нь. Харин цаана ньжинхэнэ хулгай, дээрэм, цөлмөлт явагдсан юм.Энд л бид Монголын “ардчилсан шинэчлэгчид” тэдгээрийн хамтрагч болох уугуул нам гэж өөрсдийгөө хөөргөгч нөхдүүдийн хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэсний баялагийг хэрхэн хулгайлсан түүхийг.

Бага зэргийн тодруулгаар эхэлье. “Үндэсний баялаг” гэж юу вэ? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэтийн сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц гэж байна.

1990 онд Монгол орон хэдий хэмжээний үндэсний баялагтай байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан “ардчилагчид” тархиа худалдсан хуучин комуннистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе!!!

Социализмын үед Монголчуудын бүтээн бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем, үйлдвэр заводууд, хөдөлмөрчин анги бүгд ор мөргүй устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр, зүгээр лхулгайчдын гарт орсон юм. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна.

Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ.

Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй их хохирол сүйтгэл учруулжалт диллерийн хэрэг гэгчээр 4 тонн алт, 100 гаруй сая ам.долларалдагдаж Монгол улсын валютын сан хоосорчээ.Мөн тэд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж халаасалж, дээрэмдсэн байна.

Ерөнхийлөгчасан нэг нөхрийнсанаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын газар нутгийн нилээдгүй хувь нь лиценз нэрээр зарагдаж, нийт олгогдсон лицензийн тоо нь албан бус тоогоор 14734болж хэдэн зуу, мянгаараа (хэд болсон нь үл мэдэгдэх) гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болжээ.Энэ бүхэн бол хулгайн ердөө л эхлэл. Жинхэнэ хулгай нь одоо эхлэх гэж байна.

Ардчилагч шинэчлэгчдийн гайгаар улс орон нэг л мөчид арчаагүй гуйлгачин болон хувирсан. Энэ үгийн шууд утгаарч, мөн хөрөнгө оруулалт, улс төр – эдийн засгийн ухааны утгаар ч гэсэн тэр. Улс орныг дотоодын дээрэмчид эрээ цээргүй дээрэмдсэн бөгөөд тэрхүү хэмжээ хязгааргүй эрүүгийн хэргийг маш богино хугацаанд үйлдсэн юм. Хорин хоёрхон жилийн дотор шүү дээ. Одоо ч энэ дээрэм үргэлжилсээр байна.

Монголын хөрсөн доорх баялаг,стратегийн томоохон ордуудыг гадаад дотоодын дээрэмчид хамтран юу ч үгүй цөлмөн дээрэмдэж дуусгахаар улайран зүтгэцгээж байна.

Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануурын орд, 564,1сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд, 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тоон зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу-Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан Суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн мөнгө, 72646,6 тонн зэсны нөөц бүхий Асгатын орд, 50 тонн алтны нөөцтэй байсан Бороогийн орд, 7689,4 мянган тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсагийнорд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд үүн дээр нэмээд хэн ч халдашгүй Монголын газар шороо худалдагдаж (Солонгост зарагдсан,түрээслэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа ч ямар ч л гэсэн аль нэгээр нь шийдэгдсэн Халх голын үржил шимт 280 мянган га газар болон бусад нууцаар зарагдсан газар) -н уршгаар Монгол орны газрын зурагт хүртэл томоохон өөрчлөлт орох болж байна. Монгол улс захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Энэ бүхнээр тэдний дээрэм тонуул дууссангүй тэд Монголын томоохон гэх банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь халаасалж, дээрэмдэн цөлмөсөн юм.

Үүнээс дурьдвал “ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк Анод, Зоос” гэх мэтээр үргэлжилсэн юм.Тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаасруу хүртэл гараа дүрж амжсан юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийнхөрөнгийг хоосолжмөнгийг завшин үгүйрүүлсэн юм.Өнөөдөр байгалийн баялгаараа гайхуулж буй Монгол улсын гадаад өр итгэмээргүй хэмжээнд хүрчихжээ. 9,6 тэрбум ам.доллар хүн нэг бүртээ хуваагаад үзвэл Монгол хүн бүр 3500 ам доллар буюу 5 сая төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрний 7,5 тэрбум ам.доллар нь стандарт бус хамтарсан засгийн газрын үед тавигджээ. Энэ их мөнгө Монголын ард түмэнд наалдалгүй хаашаа алга болчихов?

Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат байж тэднийгихээр санхүүжүүлэн наймаа худалдаа нэрээр амь зогоож байна.

Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна.

200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боолболох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ?

“Монголын ардчиллын” загварыг боловсруулагчидманай ардчилсан шинэчлэгчиднарМонгол орныг зүгээр ангалруу “чулуудчихжээ”.

Тэд эрх мэдэлд байсаар байвал өнөөдөр ч ирээдүйд ч Монгол орны баялагийг үнэгүйдүүлж биднийг тонон хоосруулсаар л байх болно.Энэ бүгдийн зэрэгцээгээр “их хулгайд”оролцсон “харийн”зөвлөхүүд Монгол орны толгойд сууж эх орноо худалдагчдыг араас нь удирдаж хулгайг дэвэргэсээр л байх болно. Эрх баригч нар олны нүдний өмнө эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд умбан бидэнд өдөр бүр хэрхэн яаж амьдрахыг минь зааж сургаж Монголын ард түмнийг минь доромжлон бах таваа ханган инээлдэж байна шүү дээ. Бид доромжлуулсаар л байх юм гэж үү. Бидэнд ирээдүй байхгүй юм гэж үү?

А.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих