Сангийн сайд Д.Хаянхярваагийн цадиггүй шунал цуварсаар…

Хамтарсан засгийн газар задарч МАН-ынхан өөрсдийн хүнээ сайдаар томилуулах үед Сангийн сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтун ёозгүй хандаж байв.

Учир нь Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордож уүнээс улбаалж олон иргэд хавдраар өвчилж амь насаа алдсан байхад Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа үүнийг үл ойшоож сайдын албан тушаалд амбицлан ороод ирэхэд нь төрийн тэргүүний хувьд түүнд хатуухан үг чулуудсан удаатай. Ерөнхийлөгч түүнийг Хонгор суманд яаралтай оч гэж үүрэгдсэний дагуу тэрээр маргааш нь Хонгор сум руу харайлгаж гэмээ цайруулахаар явж байв.

Харамсалтай нь түүнийг ийн очиход Хонгор сумынхан ихэд дургүй угтаж “Та энд нэр дэвших гэж байгаа юм бол Хонгор сумандаа амьдраад үз” гэж амыг тагласан билээ.

Түүнд Дарханыхан угаасаа дургүй. Хүн муутай, асар шуналтай, Дарханы залуучуудыг харцаараа удирдахыг хичээдэг. Харин яаж яваад монгол төрийн мөнгөний авдрыг ийм хүнд бариулах болсонд одоо хэрнээ гайхдаг гэсэн. Ямар ч байсан Дарханы өнгөтэй өөдтэй болгон түүний гараар орсон гэдэгтээ олон хүн санал нийлдэг. Ингээд Дархан-Уул аймагт мэргэжпийн байгууллагуудад хийсэн шалгалтын талаар танилцуулъя.
Баримт 1. Төсөлд тусгагдаагүй сургалт явуулжээ
“Викторизон” компани. Энэ компани Сангийн сайд Д.Хаянхярваагийн найз Энхжаргалынх. Тэрээр одоо Сангийн сайдын сонгуулийн ерөнхий менежерээр ажилладаг. Энхжаргал нь 300 сая төгрөгийн тендерийг хууль бусаар авсан хэрэгт орооцолдоод буй.
Үүнээс 40 сая төгрөг нь илэрсэн гэдгийг баримтаар нотлогдоод байгаа аж. Дархан-Уул аймгийн тендерийг хэнд хэзээ өгөхийг Сангийн сайд мэддэг бөгөөд тэрээр Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатад аман үүрэг өгдөг байна. Ингэхдээ зарлагдсан тендерүүдийг Энхжаргалд өг гэж хэлэхээ ч мартдаггүй аж. Үүнээс гадна Засаг даргын Тамгын газраас “Викторизон” ХХК-тай байгуулсан гэрээнд хүүхэд, залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх төслийн сургалтыг 2011 оны нэгдүгээр сараас арван хоёр дугаар cap дуустал нэг жилийн хугацаанд 39980,0 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх талаар тусгажээ.
Гэрээнд англи хэл компьютерийн хосолсон хоёр сарын, англи хэлний дагнасан нэг сарын, комьпютерийн 14 хоногийн, элсэлтийн шалгалтад бэлтгэх англи хэл, математикийн хосолсон хоёр сарын, нягглан бодох бүртгэлийн нэг сарын сургалтыг явуулан сургалтад нийт 552 хүн хамруулахаар тусгасан байна. Гэтэл тус компани гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахдаа нэг суралцагчийн сургалтын зардлыг 1000 төгрөгөөр нэмэн 666,0 мянган тегрөг, төсөлд тусгагдаагүй ноёд хатагтай нарын сургалт явуулан бизнес эрхлэгчдийг үнэ төлбөргүи сурган 5530,0 мянган төгрөг нийт 6196,0 мянган төгрөг зарцуулжээ.

Баримт 2. Төрийн мөнгөөр гараа угаасан нь
Сангийн яамны сайд Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн засаг захиргаанд олон жил ажиллаж, 1992-2000 он хүртэл найман жил аймгийн санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашсан. Энэ хугацаандаа Дархан-Уул аймгийн олон газрын өмч хувьчлал Д.Хаянхярваагийн гараар орсон. Үүнээс цөөхөн хэдийг дурдахад.
1.Монгол Улсын орон нутагт цорын ганц байсан хамгийн том манай улсын хоёр дахь том хуримын ордонг Д.Хаянхярваа дарга, Иргэдийн хурлын дарга Л.Гүнчин хоёр хуйвалдаж, Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэгч эмэгтэйд хууль бусаар хувьчилсан. Ийнхүү хийсэн хуйвалдаанаар нийт зах зээлийн үнэлгээгээрээ төрийн 100 гаруй сая төгрөгийн төрийн өмч үнэгүйдүүлэн, Д.Хаянхярваа, Л.Гүнчин нар хувьдаа завшжээ. Дархан-Уул аймгийн залуусын гал голомтоо бадраадаг, ариун голомтыг Л.Нарантуяа нь хуримын ордонг үлгэр жишээ болгоно гэж хувьчилж аваад солонгосчуудад Есүс Христийн сүм болгон худалджээ. Энэ үйлдэлдээ ханахгүй Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар дахин хуримын ордон барина хэмээн тендер зарлаж мөнгөө хувьдаа дахин завшихаар төсөвлөн явна.
2.Дархан-Уул аймгийн төрөх газар хэмээх дарханы иргэд гурван үеэрээ мэндэлж, энэ ертөнцөд хүн болдог ариун өргөөг Сангийн яамны сайд Д.Хаянхярваа нь хувьчилж аван, өөрийн өмчийн обьект болгосон. Өөрийн өмчийн обьект болгохдоо зохиомлоор барилгын чанарыг муутгаж тонуулан, үнэгүй хувьчилж аван хувьдаа завшсан. Одоо энэхүү ариун өргөө балгас болон хувирч энд мэндэлсэн болон, ажиллаж байсан иргэдийн зүрхэнд нулимс, сэтгэлд гуниг хураан хүйтэн хөндий дүнсийж байна. Энэхүү хууль үйлдэлдээ цадаж ханалгүй өөрийн мэдэлд үнэгүй авсан энэхүү обьектыг 350 сая тегрегеөр зарна хэмээн Дархан аймгийн ТВ, ФМ радио болон, Д.Хаянхярваагийн хувийн телевиз ДБС ТВ-ээр байнга зарлаж байна.
З.Орон нутгийн мэдээллийн хамгийн том телевиз байсан Орон нутгийн емчит төрийн байгууллага болох “Дархан Мэдээллийн төв”-ийг, байгууламжийн хамт (Нийт үнэлгээ нь 1,5 тэрбум төгрөг) Дархан-Уул аймгийн мэдээллийн албаны хэлтсийн дарга А.Түвшинбаттай хуйвалдаж хувьдаа үнэгүй авч, өөрийн мэдлийн болгожээ. А.Түвшинбатын аав Монгол Улсын гавьяат багш С.Амгалан Д.Хаянхярваагийн алдарт 800 сая төгрөгийн хэргийн “Х.Баатархүү” бүлэглэлийн 800 саяын хэрэгт есөн удаагийн үйлдлээр холбогдон тэнсэн харгалзах ял авсан байдаг юм.Одоо А.Түвшинбат нь “ДБС” телевиз буюу албан ёсны нэршлээр болох “Дархан Мэдээллийн төв”-ийн захирал болжээ. Одоо энэхүү телевизээр дамжуулан өөрсдийгөө өмгөөлсөн хууль бус үйлдлийг дарагдуулан нууж, бохир мэдээллийг цацан үнэн нүүр царайгаа хаацайлах авралын хэрэгсэл болгожээ. Радио релейны орон нутгийн аварга системийг залгиснаар Дархан-Уул аймгийн шугамын радио буюу нам давтамжийн цацалтын аппаратын амыг барьжээ. Одоо “ДБС” телевиз буюу албан ёсны нэршлээр болох “Дархан Мэдээллийн төв”-ийг Д.Хаянхярваа 50 хувь, А.Түвшинбат 50 хувь эзэмшиж байна. Төрийн емчийг үнэгүйдүүлж аваад дараа нь үнэд хүргэж болдгийн үлгэр жишээг эндээс харж болно.
Д. Хаянхярваагийн хувьдаа үнэгүй завшсан ДБС телевиз төрийн өмчийг үнэгүйдүүлж үнэгүй авсан дахин дамжуулгын 768 сувгийн Станц

4.Дархан хотын худалдаа үйлчилгээний обьектууд Д.Хаянхярваагийн гараар орсон. Үүнээс.
а. Дархан-Уул аймгийн IY багийн нутаг дэвсгэрт орших, Дарханчуудын нэршиж заншсанаар “Оросын шилэн давхар худалдааны тев”-ийг мөн сурсан аргаараа үнэгүйдүүлэн еөрийн төрсен дүү Д.Дарамбазарын нэрдээр хувьчилж авчээ. Одоо энэ байрыг ХААН банкинд үйлчилгээний зориулалтаар түрээслэж ашиг олон, мөн баар цэнгээний газар, архины худалдаа эрхлэн бохир мөнгөний уурхай болгожээ.
Б. Шинэ Дарханы хуучин нэрлэж заншсанаар “2 давхар дэлгүүр”-ийг үнэгүй хувьчилж аван Солонгос иргэдэд Есүс Христийн сүм болгон өндөр үнэ хүргэн худалдаж ашиг олжээ.
В. Төмөр замын IY байрны хажуу дахь 3,4-р ТП-г өөрийн мэдэлд шилжүүлсэн. Нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй эдгээр ТП буюу Tor дахин нягтруулах төхөөрөмжүүдийг өөрийн болгож авчээ.
г. Хуучин Оросын цэргийн анги байсан Батальон буюу Орос цэргийн хотхон дахь шувуун фабрикийг хувьдаа завшсан. Бодит үнэлгээ нь 100 сая төгрөг.
д. Орос ах нарын байгуулж егсен “Зарубеж Строй” хэмээх үйлдвэрлэлийн бүхэл бүтэн хотхон байсан. Энд маш олон үйлдвэрүүд оршин үйл ажиллагаагаа явуулж байлаа. Үүнд:
Шодны ДОЦ хэмээх мод боловсруулах үйлдвэр 1 тэрбум орчим үнэлгээтэй
II.Төмрлөг бэлдэц боловсруулах үйлдвэр 1,3 тэрбум төгрөгийн үнэтэй.
III.Ацетелин кислородны монгол дахь цорын ганц үйлдвэр 8 тэрбум тегрөгийн үнэлгээтэй. Үүнийг Болорсайхан гэгч өөрийн мөнгийг бэлтгэдэг найзтайгаа хамтран үнэгүй хувьдаа завшсан.
IV.Асфальт, бетоны үйлдвэр 45 тэрбум төгрөгийн өртөгтэй.
Эдгээр үйлдвэрүүдийн нэгдэл болох “Зарубеж строй” буюу Үйлдвэрийн бүхэл бүтэн районыг тухайн үед Дархан хотын Ардчилсан намын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга байсан “Хаадуудын” Мөнхбат гэгчтэй үгсэн хуйвалдаж, Засаг даргын эрх мэдэлдээ дулдуйдаж, албан тушэалда урвуулан ашиглаж, хувьдаа завшин аваад хэсэгчилэн зарж зүйл дуусгасан.

Баримт 3. Орон нутгийн тендерийн будлиан
Дархан-уул аймгийн Засаг дарга байхдаа өөрийн гарын хүмүүс болох Үйлдвэр худалдааны хэлтсийн дарга Г.Эрдэнэбат (Одоо Дархан-Уул аймгийн засаг дарга), Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Баяраа, Баяраагийн эхнэр Санхүү хэлтсийн нягтлан (Одоо терийн сангийн ня-бо) Нансалмаа нар бол баг болон, хөрөнгө мөнгө завшиж сурсан хүмүүс юм. Эднийг Дарханчууд “Учиртай 4 толгой” хэмээн нэрлэгдэх болжээ.
Энэхүү дөрвөл еөрсдийн энэхүү сүлжээг улам хамгаалан Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болонгуут еөрийн негөө толгой болох Г.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн Засаг дарга, Нансалмааг төрийн сангийн ня-бо-гоор тус тус дэвшүүлэн томилжээ.
Нийтийн аж ахуй чилгээний газрын дарга Баяраа, төрмн сангийн хэлтсийн дарга Нансалиаа нар нь эхнэр нөхер бөгөөд, ДХаякярваагийн 800 сая төгрөгийн хэрэгт ороцолдож, тухайн мөнгөнөөс идсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдож шүүxээc ял оноогдсон боловч одоо хүртэл үүрэгт ажлаа хийсээр байна.
Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Будхүү нь тендерийн комиссын дараа боловч Учиртай дөрвөн толгой сурснаараа ажиллаж, нэг мэдэхэд тендерийн комиссын хурал болсон, шийдвэр нь энэ байна. Чи гарын үсгнэ зурчих хэмээн тулган дарамтлах болжээ. Ил цагаандаа гарсан энэ үйлдлийн дарамт доор Будхүү дарга нь ажлаа солихоор шийдээд байна.
Ийнхүү бүх тендерийг Энэ “Учиртай 4 толгой” болон тэдний үр хүүхэд, гэр бүлийн хүмүүс авдаг жишиг Дархан-Уул аймагт тогтоод байна.
Жишээ нь: Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа бүрэн автомат цас цэвэрлэгч машин авахаар 80 сая төгрегийн тендергүйгээр нийлүүлэх давуу эрхийг Д.Хаянхярваа сайдын томилсон Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат охин, хүргэн хоёртоо егчээ. Тэд гэтэл 15 сая тегрөгний үнэтэй универсал энгийн трактор шахсан Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа байна. Энэхүү универсал энгийн трактор нь ашиглах боломжгүй бөгөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хашаан дотор хог болон, зэврэн хэвтэж байна.
Баримт 4. Орон нутгийн орон сууцны тендер
Дархан хотын төвд А зэрэглэлийн бүс газар Спорт цогцолбор барих зориулалттай 4,5 тэрбум төгрөгийгн тендер зарлагдсаны “Химон Констракшн” ХХК авсан боловч туслан гүйцэтгэгчээр Сангиш сайд Д.Хаянхярваагийн хуурай дүү, дархан нутгийн унаган хүү Нэмэхээ гэдэг залуугийн хувийн компан барьж байна. Энэ хүү тендерийг Хаянхярваа, нэмэхээ нар тохиролцон тендер зуучилсаны хувийг авч өгөхөөр тохиролцож, авч өгчээ.
Амиа бодсон аймгийн дарга Г.Эрдэнэбат
1. Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат жижиг дунд үйлдвэрийн теслийг завших зорилгоор еерийнохин Э.Нэргүйг Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын даргаар тавьжээ.

Баримт 5. АН-хантайгаа нийлж хуйвалддаг боллоо
Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат нь олон нийтийн дунд гарч буй яриаг дарах, сөрөг хүчний эсэргүүцлийг намжаах, өөрийн -но”-той үйлдлүүдийг амыг хамхихын тулд эсрэг талын нам болох Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга, “Бурхан халдун” группын захирал Д.Мягмардаштай хуйвалдан тендер гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй, шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Тухайлбал, 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Номос пресс” ХХК-тай шууд гэрээ байгуулан Биеийн тамир спортын газарт хувийнхаа нэг ширхэг боксын рингийг 30 сая төгрөгөөр худалдаж авчээ.

Б.Наран

chuhalmn


URL:

Сэтгэгдэл бичих