Монгол адууны цусыг сайжруулахаар АНУ-аас адуу авчирчээ

Монгол Улсын тод манлай уяач Д.Онон тэргүүтэй уяачид 29 тооны “Quarter” үүлдрийн адуу оруулж иржээ. Энэ үүлдрийн адуу бусад адуунаас хурд хүчээрээ хэд дахин илүү байдаг юм байна. Цагт 80 км-ийн хурдтай давхидаг гэнэ.

Бас монгол адуунаас ялгагдах юмгүй тэсвэр тэвчээртэй гэдгийг Өлзийт хорооллын уяачид хэлж байна лээ. Өлзийт хороололд Монголын шилдэг сайн гэх уяач болгон байдаг гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.

Өлзийт хороололд блокоор барьсан том том хашаа байх аж. Бүгд л хашаандаа морины ланжгар жүчээнүүд барьсан байгаа харагдана. Тод манлай уяач Д.Ононгийнх Өлзийт хорооллын баруун урд буюу Гавжийн аманд байдаг юм байна. Тэнд Төв аймгийн Баянцогт сумын уугуул манлай уяач Д.Мөнхбат, Д.Одгэрэл, Максийн Ганбаатар, “Симба” Батаа, Монгол Улсын манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг буюу Бандгай, “Итгэлт Орших” группийн Б.Билэгдэмбэрэл нар айлсан буужээ.

Уяачид хурдан морьдоо аваад ногоолохоор явцгаасан байв. Энэ үеэр “Агт эрдэнэ” галын уяачидтай таарав. Эдний уяанд энэ цагийн гайхалтай хурдан азарга уягдаж байсан. Тухайлбал, улс бүсийн наадамд түрүү, аман хүзүү, айрагдаад байгаа сувдан зээрд, цоглог зээрд Х.Цогтсайханы сүмбэн зээрд гээд л олноо нэршчихсэн азаргуудыг хөтөлчихсөн явж байна лээ. Туслах уяач залуу Батжаргал “Адуу нь Хүй долоон худагийг Цагаан хөтөлийн тэнд байгаа. Энэ жил жаахан махлуулж байгаад уях санаатай явж байна. Өвөлжин хашаанд байлгаад байхаар адуунд хэцүү юм” хэмээн ярив.

Ингээд Д.Онон уяачийн гадаа яваад очлоо. Хашаанаас нь гарч ирсэн эмэгтэй “Онон ах урагшаа Долоонд байгаа адуу руугаа дөнгөж сая гарчихлаа. Орой л энд ирэх байх” гэв. Түүнээс АНУ-аас ирсэн адуунууд нь хаана байгааг асуухад “Энэ хойд талын жүчээнд байгаа. Ус, өвс өгчихсөн овоо л дасч байх шиг байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. АНУ-аас авчирсан адууны мундаа их өндөр юм. Тоомсог адуунаас бараг ялгагдахгүй. Гэхдээ хүзүү, хөл бүдүүн юм. Бас нэлээд хөрс сайтай байв. Хил дамнуулан авч ирсэн адууны 13 нь гүү. Үлдсэн нь азарга аж. Гүүнүүдийн зургаа нь энэ хавар унагалах гэнэ.

Д.Онон тэргүүтэй уяачдын авчирсан адууны талаар асуулаа. Тэдний ихэнх нь аятайхан адуу байгааг хэлж байсан юм. “Quarter” үүлдрийн адуу цагт 80 км/цаг хурдалдаг, 400 метрт хамгийн их хурдаа авч чаддаг. Монголын нөхцөлд ч сайн дасан зохицдог аж.

Д.Онон уяач Бельгид байдаг хурдан морины холбоогоор дамжуулж, тэнд бичиг баримтыг нь бүрдүүлж наашаа авчирсан гэнэ. “Quarter” адуу нь хурд, хүч, удамшил сайтай гэдгээрээ алдартай бөгөөд үүнийгээ дагаад нэлээн үнэтэй байдаг юм байх. Нэг адуу л гэхэд 40-50 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Цус сайтай хурдан адууг монгол адуутай нийлүүлэхэд яс сайтай адуу гарах нь тодорхой. Сүүлийн үед монгол адууны цус муудаж чанаргүй болж байгааг уяачид ярих болсон. Тэгвэл эдгээр 29 адуу монгол адууны цусанд шинэчлэл авчирч байгаа гэж хэлэхэд илүүдэхгүй байх аа. Хашир адуучид үүнийг мэдээд хаа холоос онгоцоор тээвэрлэж авчирсан нь энэ аж.

ЦАГ АГААР МУУДААД ХОЙД ХИЛ ДЭЭР ХЭД ХОНОГ СААТСАН

“Макс” группийн уяач Өөдөс гэх 20 гаруй настай залуу явж байхтай таарлаа. Тэрбээр гурван жилийн өмнө Монголын шилдэг морь унаач хүүхдээр шалгарч байсан билээ. Таван настайгаасаа хурдан морь унасан тэрбээр одоо том эр болжээ. “Макс” групийн уяаны ухаа халзан морийг соёолон үрээ байхад нь улсын наадмаар хол тасархай түрүүлж байсан юм. Түүнээс энэ жил уях морьдоо хэзээ барих талаар асуухад “За даа манайхан мэдэж байгаа биз дээ. Би ч энд хэдэн адуугаа хараад л байж байна. Одоо ногоо хөөх цаг нь болсон болохоор энэ хавийн бүх уяачид хөдөө гарцгаасан байгаа. Ирэх сарын 15 өнгөрөөгөөд л морьдоо барих байх. Одоо морь уях ажил хийж байгаа. Би ч их олон жил хурдан морь унасан шүү. Бие жижигтэй болохоор Ганбаатар ах унуулах дуртай байдаг юм” хэмээн ярив.

Монгол Улсын тод манлай уяач Д.Ононтой утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Та АНУ-аас адуу оруулж ирсэн гэсэн. Хаана байгаа вэ?

-Зөвхөн миний адуу байгаа юм биш. Уяач нар нийлж байгаад л хэдэн адуу олж ирсэн юм. Одоо зарим нь Өлзийт хавиар байгаа байх. Би урагшаа ногоонд гарчихсан байна. Удахгүй хот орох санаатай.

-Адууг онгоцоор тээвэрлэж ирсэн гэсэн үү. Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөхгүй байгаа талаар яригдаж байна лээ?

-Харин тиймээ. Цаг агаар муудаад хойно хэд хоног байсан. Тэгээд онгоцноос буулгаад ирсэн чинь ямар нэгэн өвчтэй эсэхийг нь шалгаж байна лээ. Тэр нь зөв л дөө Хууль журам байх хэрэгтэй. Бидний олж ирсэн адуу хурд хүч сайтай. Яс сайтай адуу байгаа юм. Хэдэн гүү хүртэл бий. Тэднийг монгол адуутай нийлүүлж цус сэлбэх санаа байгаа. Ингэснээр адууны чанар сайжрах байх. Бас дундаас нь хурдан адуу ч төрж магадгүй.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Нэр: best essay writing service uk Огноо: 21 July 2018

– L’amour se suffit a lui-meme !

Нэр: fort hudson rehab Огноо: 2 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 7 March 2020

With thanks! Ample write ups!

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

You mentioned this superbly!

Нэр: residential treatment centers for children Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: helping an addict recover Огноо: 10 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

Thanks a lot! Plenty of knowledge.

Нэр: substance abuse clinics nyc Огноо: 13 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих