Ц.ШИНЭБАЯР: ЄНГӨРСӨН ЦАГ НЬ БӨӨН ХУЛГАЙ…

УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын га­даад єрийн тухай таны мэ­дээллийг Засгийн газар vгvйсгэсэн. Та ямар ба­римтад тулгуурлаж 9.6 тэрбум ам.доллар гэдэг тоог хэлсэн юм бэ?
-Энэ Монголбанкны албан ёсны цахим хуудас дээр бай­гаа мэдээлэл. Монгол Ул­сын гадаад єр 9.6 тэрбум ам.дол­ларт хvрсэн. Засгийн газар vvнээс зєвхєн єєрийнхєє тавь­сан єрийг салгаж яриад бай­гаа юм. Улсын гадаад єр гэдэгт Засгийн газар, аж ахуйн нэгж, хувь хvн, хувийн хэвшлийн єр давхар ордог. 2009 оны эдийн засгийн хям­ралаар Исланд улс гадаад єр зээ­лдээ идэгдэж, сvйрсэн тvvх бий. Їvнтэй адил явдал Монголд болохгvй гэх баталгаа алга.

-Таныг тєдийгvй Хамуг Мон­голын хєдєлмєрийн нам Н.Энхбаяраас шууд хараат гэх юм?
-Хараат гэж ярих юм бол эрх баригч нам єєрєє га­даадын хараат байдалд ор­сон шvv дээ. МАН одоо шийд­чихсэн эдийн засгийн алуурчдын гарт байгаа. Тухайлбал, Батболд “Саус гоби сэндс”-тэй холбоотойгоор тє­рийн эзэмшлийн хувь хэм­жээг тогтоож чадахгvй дvлэгнэсээр байгаа нь тэр єєрєє эдийн засгийн алуурчин, урд зvгээс хараат гэдгийг л нотолж байгаа биз дээ. “Моннис” гэж компани Овоот толгойн ордод хувь эзэмшиж байгаагийн ард тэр л байна шvv дээ. Тєсвийн хєрєнгєєр 24 км замыг “Моннис”-ээр тавиулж, “Саус гоби сэндс”-ийн хувьцааны vнэл­гээг єсгєх боломжийг нээсэн, энэ тэр гээд олон асуудлаар С.Батболд “Чалко”-той холбогдож байгаа.
-Ц.Нямдоржийг огцруу­лах асуудлыг МАН-ын гишvvд тавьсан нь цагийн гарз болж хувирсан. Энэ талаар?
-МАН Ц.Нямдоржоосоо авахуулаад єнгєрсєн дєрвєн жилд бvгд огт ажил хийгээгvй. Ц.Нямдоржийг авч vлдсэн нь гэм нэгтэй учраас vхсэн ч хамтдаа гэсэн л vг. Стратегийн орд газраас олдог ашгаа хувааж иддэгээ нуухын тулд хийсэн ажил. Цахим vнэмлэхийг ийм бvтэлгvй хvнд даалгасан юм чинь vр дvн нь ямар гарах нь ойлгомжтой байсан.
-Ц.Нямдоржийг авч vлдэх нь МАН-ынханд на­мынх нь нэр хvндээс илvv байна, тийм vv?
-Гэмт хэрэгтнvvдтэй на­мын нэр хvнд ярина гэж юу байх юм бэ. МАН бол гэмт хэрэгтнvvдийн нам гэдгийг би олон удаа хэлсэн. Таван толгойн хувьцаа vлгэр болох нь тодорхой боллоо. Ярихдаа том Таван толгой гэж ярьчихаад єгєх болохоороо нэг толгойных нь 10 хувийг ард тvмэнд тараана гээд байгааг зєвшєєрєх боломжгvй. Цэ­вэр хууран мэхлэлт. Одоо гаргаад тавьж байгаа мєрийн хєтєлбєрийг нь харахаар бvх амлалт нь vргэлж ирээдvй цаг дээр байна билээ. Єнгєрсєн цаг дээр ярих юм бол бєєн хулгай луйвраа илчлэх болно. Одоо цаг дээр ярья гэхээр хийсэн юм тvй ч байхгvй. 2030 он гээд л ирээдvй цаг дээр ярина. 1.3 сая тєгрєгийн цалинтай болгоно гэдэг бол бvр ч бvтэхгvй амлалт шvv. Улсынхаа тєсвийн 70 хувиар цалин тавьчихаар 30 хувиар нь юугаа хийх болж байна аа. Тєсвийн тухай хуульд заа­сан байгаа шvv дээ. Тєсєвт ца­лингийн эзлэх хэмжээ 11 ху­виас хэтрэхгvй гээд. Гэтэл ялах ямар ч боломжгvйгээ мэ­дэ­хээрээ vхэхдээ vхэр буугаа та­вина гэдэг л болж ийм бv­тэхгvй амлалтаар сонгогчдыг хуурах гэж байна. За, тэр 100 мянган айлын орон сууц нь баригдаагvй байхад 200 мян­ган айлын орон сууц гээд ярих нь хууран мэхлэлт л биз дээ. Миний хувьд энэ дvvр­чих­сэн гэмт хэрэгтнvvдээс эрт салчихсан хvн. Тийм гэмт хэ­рэгтнvvдийн бvлэгт байж хам хэрэг vйлдэхийг хvсэхгvй л байна шvv.
-Ирэх сонгуулийн дvнг таамаглаж байна уу?
-Судалгааны дvнг харж л байна. Ардчилсан нам ялах нь тодорхой болчихож. ХМХН-ын хувьд 2-3 суудал авна гэсэн зорилттой байгаа. Ардчилсан нам ялсан ч олонхи нь болж чадахгvй дvр зураг байна. Ийм болохоор бидэнтэй хамтрах талаар эртнээс бодож байхад гэмгvй шvv гэдгийг л хэлье.
Б.ДАВАА

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих