Хувьцаа тойрсон хуудуутай асуудлууд …

Уг нь, бид азаар “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг эзэмших эрхтэй болсон Монгол улсын иргэд. Гэвч 2012 оны дєрєвдvгээр сараас ємнє амжиж тєрсєн бол шvv. Учир нь тєр 2012 оны дєрєвдvгээр сараас ємнє тєрсєн иргэдийнхээ тоогоор маш нягт нямбай тооцоод хувьцаагаа хуваарилчихсан. Сая тєгрєгєє, хувьцаагаа ч 2012 оны сонгуулийн ємнє буюу єнгєрсєн дєрєвдvгээр сарын 1 гэхэд єгєх ёстой хvмvvст єгчихнє єє гэж тооцож. Гэвч чи бидээ тулж хэрэлдэж хэлэлцэж явсаар єнєєдєртэй золгов. Харамсалтай нь сая тєгрєг хийгээд хувьцааны бараа харсан хvн байдаггvй. Гэтэл хууль ёсоор дєрєвдvгээр сарын 1-нээс ємнє л тєрсєн бол хувьцаа эзэмших эрхтэй байдаг.

Їнэндээ Таван толгойн хувьцаа нь одоог хvртэл зах зээлд гаргаагvй байгааг сайн талаас нь бодвол ирээдvйд магадгvй хорин жилийн дараа олон улсын бирж дээр арилжаалагдаж хєрєнгє босгох нь. Тэр vед хувьцаатай иргэд башийж, харин яг амьдралд хєл тавьж байгаа 20 настнууд тєр засагтаа гомдох л байх. Статистик мэдээнээс vзвэл сард дунджаар Монгол Улсад 6000-гаад хvvхэд шинээр мэндэлдэг юм байна.

2.8 сая хvний гуравны нэг нь л данс нээлгэж…

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолоор иргэн бvр 536 ширхэг хувьцаа эзэмших болсон. Энэхvv тогтоолын хvрээнд нэрийн дансандаа хувьцаатай байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмснээр нийтдээ нэг хvн 1072 ширхэг хувьцаа эзэмших болсон. Ингэхээр нэрийн дансгvй иргэд зайлшгvй дансаа нээлгэж гэмээнэ “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааны эзэн болох юм. Иймээс дансгvй нэг нь брокер диллерийн компанид очиж дансаа нээлгэх хэрэгтэй.

Тэгвэл єнєєдрийн байдлаар хоёр сая 800 гаруй иргэнээс хэд нь хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулж, нэрийн дансаа нээлгээд байгааг “Їнэт цаасны тєлбєр тооцоо тєвлєрсєн хадгаламжийн тєв” /ЇЦТТТХТ/-ийн гvйцэтгэх захирал Т.Гандуламаас тодруулахад “Статистик судалгаанаас vзэхэд єнгєрсєн жил 120 мянга гаруй харилцагчийн данс нээгдсэн байсан. Тэгвэл энэ оны дєрєвдvгээр сарын 30-ны байдлаар 110 мянган данс шинээр нээгдсэн. Бvтэн жилтэй тэнцэхvйц тооны данс дєрвєн сарын хугацаанд нээгдсэн. Одоо нийтдээ 710 мянга гаруй данс нээлгэсэн байдаг. Иргэд мэдээллээ сайжруулж, хєрєнгє оруулалт хийх сонирхол нь ємнєхєєсєє нэмэгдсэн” хэмээв. Уг нь хоёр сая 800 мянга гаруй иргэндээ хувьцаа эзэмшvvлнэ гэж байгаа учир ийм хэмжээний нэрийн данс нээгдэх учиртай. Гэтэл ЇЦТТТХТ-д одоогоор гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгж нийлсэн 710 гаруй мянган данс бий гэдэг нь даанч чамлалттай тоо. Мєн энэ тоонд 1990 оны vед нэрийн данстай байсан иргэд ч багтсан аж.

Нэргvй гуай дансаа хэзээ
нээлгэх бол

Данс нээлгэхэд бидэнд ямар бэрхшээл тулгарч байгаа вэ. Баянхонгор аймгийн малчин Нэргvй гуай єєрийгєє хувьцаа эзэмшигч гэдгээр бахархдаг. Гэсэн ч єнєєдрийг хvртэл єєрт нь нэрийн данс байгаа юу, vгvй юү гэдгийг мэдэхгvй л яваа.

Зvгээр л хувьцаа эзэмшигч. 1990 оны vед Засгийн газраас цэнхэр, ягаан тасалбар гэж єгч байхад єєрийнхийгєє “Зоос гоёл”, “Автоимпекс”-т єгчээ. Тухайн vедээ “Зоос гоёл-оос жилдээ ганц хоёр мєнгєн ээмэг бєгж авчихдаг байсан. Харин тэгж байтал компаниас нь дуудахаа ч больж ямар ч мэдээллээр хангахаа больсон. Ингээд л хувьцаа нь талаар болсон. Харин ойрын єдрvvдээс зарим иргэн 1990 оны vед эзэмшиж байсан хувьцаатайгаа мэдэж ногдол ашиг авсан гэх яриа тарах болов. Иймд тэрээр данстай эсэхээ мэдэх хvсэл улам л тєрєх болсон. Харамсалтай нь тvvний ойр хавьд интернэт байхгvй.

Уг нь www.schcd.mn хаягаар орж данстай эсэхээ мэдэх боломжтой байдаг. Утас ч байгаа. Гэхдээ тvvний утас интэрнэтэд холбогдохгvй. Иймд хаягаа шалгахаар аймгийн тєв орох нэг арга бий. Харин нєгєєх нь хотод байгаа хvvдээ регистрийн дугаараа єгч явуулан шалгуулах. Нэргvй гуай дээрх аргуудаас хоёр дахийг нь сонгосон. Харин тvvний хvv Нэргvй гуайд нэрийн данс байхгvй гэдгийг дуулгасан. Гэтэл брокер диллерийн компаниуд нэрийн данс нээлгэх бол єєрийн биеэр ирэх шаардлага тавьдаг. Орон нутагт нь брокер диллерийн компаниуд vйл ажиллагаа явуулж байгаа бол нутгийн иргэд тvvндээ л хандах хэрэгтэй хэмээж буй. Гэтэл манай улсад брокер диллерийн 70 гаруй компани байгаа ч vvний 50-аад нь Улаанбаатар хотод офисс нь бий. Нэргvй гуайд жилд нэг хот орох ажил гардаг. Иймээс тэр vеэр л дансаа нээлгэхээр шийдсэн гэнэ.
Бидний єдєр тутмын амьдрал хувьцаа тойрсон иймэрхvv асуудлууд тасрахгvй л байна. Цаашид ч 1072 хувьцаа эзэмшихтэй холбоотойгоор ямар асуудал vvсээд байгааг мэдээлэх болно.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих