Ангайтал залгигч Ц.Анандбазар Дорноговийг онилжээ

“НИК”, “Петровис”-ыг Ж.Оюунгэрэлээр дамжуулан сорсоор тэрбумтан болтлоо баяжсан Ц.Анандбазар УИХ-д нэр дэвших гээд Дорноговиор нэг өөрийгөө магтан, “ариухан сайхан” амьтан болчихсон манаргаж явна.

Москвад монгол наймаачдад “тагтаа, нохойн махаар хийсэн бууз” зарж, нусаа гоожуулан явсан залуу МАХН-ын дарга Н.Энхбаярыг Соёлын сайд болоход нь туслахаар  ажиллах болсноор төрийн өмч гэж эзэнгүй сайхан эд байдгийг мэдэж авчээ. Тэрээр Н.Энхбаяраар “яриулан” байж, “НИК” -д орохдоо алсын бодол өвөрлөж байлаа. Ж.Оюунгэрэл гэж эмэгтэй захирал нь хэдий нөхөр, 2 хүүхэдтэй ч ханийн халамж дутагдаж, хайр элбэрэл үгүйлж явааг мэдсэн нь цаашдын замаа яаж засахыг заасан хэрэг болсон гэж өөрөө найзууддаа халамцуу үедээ сайрхсан байдаг. Хэсэгхэн хугацааны дараа Ж.Оюунгэрэл НИК-Тур гэж охин компани байгуулан Ц.Анандбазарыг захирлаар нь тавьсан нь хангал залуу хэрхэн сайн “ажилласны” тэмдэг байв. Ц.Анандбазар ажмаагийн ивээлийг ашиглан даварсаар дагвын орон дээр гэгчээр НИК-ийн охин компанийг өөрийн болгож, Нью-Тур гэж нэрлээд их ах Н.Энхбаяртай хуваан эзэмших болсон байдаг. Тэр цагаас эхлэн Н.Энхбаяр Ц.Анандбазарыг хөрөнгө угаачихаар овсгоотой залуу гэж өхөөрдөн СТӨ-ний Д корпусыг үнэгүй түрээслэх эрхээр шагнажээ. Цаадах нь даруй Хард рок гэж стриптиз баар байгуулан ядуу охидыг цуглуулан, баян дарга нартай найраа хийх сайхан газартай болж авав. Тэр баар үүдэндээ “exclusive” гэж бичсэн байсан нь “тусгай зочдод” гэж орчуулагдах юм.
Баарны нээлтэн дээр их ах Н.Энхбаяр, их бэргэн ажаа О.Цолмон нар ирж exclusive зочдод Ц.Анандбазарын ард хэн байгааг ойлгуулж дөнгөлөө. Маргаашнаас нь Ц.Анандбазар ахиж Өргөө кино театрыг түрээсийн гэрээ гэгчээр авав. Бүхэл бүтэн театрыг сарын 100 мянган төгрөгийн түрээс төлж бүтэн ашиглах, аажимдаа гартаа оруулах боломжийг өнөөх их ах л тавьж өгсөн юм. Ц.Анандбазарын сэтгэл цадсангүй. Шатахууны бизнес ямар их мөнгө өгдгийг нүдээр харсан нь зүгээр суулгахгүй байсан тул ШО ахаасаа тусламж эржээ. ШО-гийн эхнэр Д.Туяа түүний холын хамаатан байсан нь түүнд хандахад хүргэсэн байх. ШО туслаж болох тухай ам алдахдаа ямар нэгэн байдлаар эхлээд ШТС-тай болоотох гэдэг үүрэг өгсөн байдаг.
Ц.Анандбазарын багын найз Ч энэ үед “Сод Монгол” гэж шатахууны бөөний худалдааны компанитай залуу байв. Ц.Анандбазар түүний бизнесийг булааж хуншгүй нэгэн болохоо харуулсан юм. Ч-ийн албан өрөөгөөр байнга зочлох үедээ Ц.Анандбазар “Сод Монгол” компани хаанаас хэдий хэмжээний авлагатайг нь сайн мэдэж авчээ. Тэгээд “Сод Монгол групп” гэж ижил нэртэй компани байгуулан эртний холбоо сүлбээтэй эгч Ж.Оюунгэрэл дээр “Сод Монгол группын” авлагыг нэхэмжлэн орсон байна. Гэх мэтээр компаниудыг төөрөгдүүлэн Ч-ийн авлагуудыг өөрийн данс руу хийж нилээд мөнгө хуримтлуулав. Тэгээд ШО ахдаа хуулгаа үзүүлж, итгэлийг олоод нилээд хэмжээний зээл салгав. Энэ зуур Ч хууртснаа мэдэж Ц.Анандбазарыг хуулийн байгууллагад өглөө. Ц.Анандбазар шоронд сууж байхдаа цаглаа нартай Ч-ийн татвараас нуусан мөнгийг илчлэх тохироо хийж, дээр нь их ах үүрэгдсээр байгаад гаргаад авчээ. ТЕГ-аас аж ахуйн нэгж байгуулагуудын нэрийг давхардуулахгүй байх журам гаргасан нь Ц.Анандбазарын үйлдсэн хэргээс хаширсных юм.
Ц.Анандбазарын мэдүүлгийн дагуу Ч-г татвараас зугтсан хэрэгт ороож, мань эр бүрмөсөн дампуурав. Ядарч явахад нь нэмж сүрдүүлэн, дарамтлах болсон учраас Ч ахин цагдаад хандлаа. Ингээд Ц.Анандбазарыг “НИК” хувьцаат компанийн дэд захирлаар ажиллаж байх үедээ улсын хөрөнгө хувьдаа завшсан, бусдыг айлган сүрдүүлсэн хэргээр ахин эрүү үүсгэжээ. 10 жилийн өмнө болсон тэр явдлыг сөхөн харвал дараах баримтууд тодров.
Улсын мөрдөн байцаах газраас түүний гэм бурууг тогтоон яллагдагчаар татаж, “Ганцхудагт” хорьжээ. Ц.Анандбазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангиар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Гэвч Улсын яллагч яллахаас татгалзан, анхан шатны шүүх түүнийг цагаатгасан тогтоол гаргасан нь их ахаас өөр хэний нөлөө байх билээ. Авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр хамаг хөрөнгөө Ц.Анандбазарт хариуцуулан, цаадах нь өсгөх, үржүүлэх үүргийг гүйцэтгэж явсан болохоор тэр чигтээ шоронд морилсон бол элдвийг чалчих магадлал өндөр байсан юм.
Ц.Анандбазар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ачаар хэргээс мултарсан ч, хавтаст хэрэгт нь нэгэнт нотлогдсон баримтууд олон байна.
Баримт 1. “НИК” хувьцаат компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкыг ашиглаж, “НИК”-ээс шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдсэн. Ингэхдээ “Чандмань холдинг” компанийн захирал О.Бяруузанын гарын үсгийг хуурамчаар зурж, 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит “НИК” компаниас авч хувийнхаа “Сод Монгол” групп компанидаа нийлүүлэн мөнгийг нь ашигласан нь баримтаар илэрчээ.
Баримт 2. 2001 онд “НИК”-ийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж кино хийхээр төсөвлөсөн 4.8 сая төргөгийн Ц.Анандбазар өөрийнхөө эцгийн “Мэргэ ван” компанийн дансанд шилжүүлэн хувьдаа ашигласныг мөрдөгчид нотолсон байна.
Баримт 3. Ц.Анандбазар нь албан тушаалаа ашиглаж, “НИК” компаниас 2001 онд нэг сая 709 мянган төгрөгийн тавилгыг хувийнхаа “Сод Монгол” группт авч ашигласан нь гэрчийн мэдүүлгээр нотлогджээ.
Баримт 4. Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрээр Ц.Анандбазар нь 2001 онд нэг сая 67 мянган төгрөгийн ажлын хувцсыг “НИК” компанийн Хөдөлмөр хамгааллын инженер Түмэнцогтод үүрэг өгч, шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тогтоогдсон.
Баримт 5. “Сод Монгол” групп нь 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн ТЕГ, Мөрдөн байцаах газрын шалгалтаар нотлогдсон.
Баримт 6. Ц.Анандбазар нь 1999 оны 11 сарын 23-нд Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газраас найз Ч-ийн “Сод Монгол” компанийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар нябо С.Болормааг тулган шаардаж, шахалт үзүүлэн авч ашигласан.
Баримт 7. Ц.Анандбазар найзынхаа “Сод Монгол” компанийн авлагыг зувчуулан авсныгаа  цайруулах, өрөө төлөхгүй байх үүднээс иргэн Р.Батбаярыг бусадтай бүлэглэн зодож, хутга тулган хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн нь нотлогдсон.
Баримт 8. 2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн маргааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн шинжилгээгээр нотлогдсон.
Ц.Анандбазарын дээрх хэрэгүүд баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-ийн 2, 166-ийн 2-т заасан үндэслэлээр ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт 2003 оны аравдугаар сарын 5-ны өдөр шилжүүлсэн байдаг.
Харин прокурор Эрүүгийн хуулийн 166-ийн 2, 150-ийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч дээрх зүйл ангиар яллахаас татгалзсан санал гаргасан учир хэрэгсэхгүй болгожээ. Харин шүүх Ц.Анандбазарын хийсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2004 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гаргасан.
Шүүхийн шийдвэр нь “хэрэг хийчхээд хугацаа хожоод байвал ялгүй өнгөрчхөж болно” гэсэн утгатай гарсан гэж хохирогчид одоо хэр гомдолтой байдаг.
Түүнчлэн, Н.Энхбаярын нэрийг барин “Нью Тур”, Молцог элс, Элсэн тасархай, Хөвсгөлийн жуулчны баазуудын нэр дээр 10 жилийн хугацаатай 700 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байдаг.
Ийм нэг цайрчихсан этгээдийг олигархиудын хоргодох байр болсон МАН Дорноговь аймагт нэр дэвшүүлэх гэж байна. Ц.Анандбазар “танай аймагт нефтийн үйлдвэр барина, орлогыг нь та нарт өгнө” гэж нутгийн иргэдийг хошгоруулан, мөнгө тарааж явна. Ц.Анандбазар Содмонгол группын нийт ажилчдыг УБ болон хөдөө орон нутгаас Дорноговь руу шилжүүлэг хийлгэж, 6 сарын 28-ны өдөр өөртөө санал өгүүлэхээр шахаж, санал өгөхөөр Сайншандад очоогүй хүмүүсийг ажлаас хална, цалинг нь хасна гэх зэргээр дарамталж байгаа ажээ.
Тэрээр энэ мэтээр сонгуулийн хуулийг маш олон зүйл заалтаар зөрчөөд байгаа юм. Хуулийн хугацаанаас өмнө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсний дээр гадаадаас зөвлөхүүд авчирч “ил, далд ямар ч хэлбэрээр гадаадын зөвлөх ашиглах, сургалт зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ. Ц.Анандбазарт хөлслөгдөн ирсэн АНУ-ын иргэд М.Вэбстер, М.Саймон нар бол олон улсад economic hitmen – “эдийн засгийн алуурчид” гэж тэмдэглэгдсэн, ази европын зарим улсад нэврэх эрхгүй persona non grata болсон этгээдүүд юм байна. Амжилттай хөгжиж явсан Унгар, Украин зэрэг зүүн Евродын орнууд эдгээр “алуурчдыг” ирээд явсны дараахнаас эдийн засаг нь сүйрэн унасан юм. Тэд хамгийн сүүлд Египетийн улс төрийг хямрааж, эдийн засгийг нь бүрэн сүйрүүлэх ажлыг хийсэн ажээ. Одоо МАН тэдний туслалцаатайгаар монголын эдийн засгийг гүйцээн алж, гадаадынхны бүрэн эрхшээлд оруулахаар төлөвлөж байгаа юм. Ц.Анандбазарт эдгээр “эдийн засгийн алуурчдыг”  Сү.Батболдын дотны хүн БОАЖ-ын сайд Г.Цогтбаатар зуучлаж өгсөн. Далдуур Сү.Батболдод ч зөвлөгөө өгдөг гэсэн мэдээлэл байна. Учир нь Чингис зочид буудалд олон хоногоор байрласан, Сү.Батболдын ойрын хүмүүстай байнга уулзалддаг гэсэн мэдээлэл тагнуулын байгууллагад ирсээр байгаа ажээ.

mark webster
М.Саймон.
mark webster
М.Вебстер.

М.Вэбстер, М.Саймон нар “Ц.Анандбазарын нефтийн үйлдвэрт зөвлөгөө өгч байгаа” гэж өөрсдийгөө халхавчлан явдаг. Цаад эзэд нь Чайналко, Рио Тинто байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээллээ. Хятадууд Рио Тинтогийн 20 хувийг хэдийнээ эрхэндээ оруулсан. Америк, европын иргэдээр халхавчлан монгол үйл ажиллагаагаа явуулдаг гэх яриа нотлогдсоор байна. Хятад хүн харагдвал ажил нь тэр дороо унана гэдгийг айхтар тооцоолжээ.

Б.Дэжид
/гэрээт нийтлэл/


URL:

Сэтгэгдэл бичих