Эр хүний жудаг

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг аавынх нь илүү гэрээс оймстой хөлийг нь гозолзуулан барьж, хорьсон нь цөөнгүй хүний мөс чанарыг таниулав бололтой. Түүнийг шоронд өлсөж, ядарч, тарчилж байхад урьд өмнө дагаж далдаганаж явсан улс төрчдийн ихэнх нь нүүр буруулжээ. Ямартай л Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Тэд миний нөхрийн албан тушаалтай л нөхөрлөж явж” хэмээн сүүрс алдахав. Эрхэм гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гурав л үеэрхэлдээ үнэнч байж, бүр энхрий хайрт намаасаа гарч Ерөнхийлөгч асаны МАХН-д элссэн юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ л байх.

Н.Энхбаяр баривчлагдахынхаа өмнө хоёр хүнийг ирнэ хэмээн итгэлтэй хэлж байсан нь аварга Б.Бат-Эрдэнэ, бурханч лам Л.Пүрэвбат хоёр ажээ. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ рүү Ерөнхийлөгч асан баривчлагдахынхаа өмнөхөн утасдаж, “Аварга уу, хүрээд ир” гэж хэлсний дараанаас мань аварга утсаа таслан таг чиг алга болжээ. Үүрээр яг баривчлагдаж байхад нь дипломат паспортоо ашиглан Сөүлийн онгоцонд яаран суучихсан, О.Цолмон луу “яаралтай Солонгос явах хэрэг гараад” гэж шивнэж ярьсан байна.

Б.Бат-Эрдэнэ тэр үдэш очсон бол Энхбаярыг баривчлахгүй ч байж болох байж. Учир нь аварга хүчний байгуулагад ажиллаж байсан, цагдаа нар аваргын үгэнд их оромтгүй юм. Тусгайгийнхан ч гэсэн аваргыг хараад хүн амьтан дарж унаад байж чадахгүй гацах учиртай байж. Гэтэл хуншгүй зан гаргаж бултжээ. Шалтгаан нь тун энгийн. МАН-ын дарга Сү.Батболд “хэрвээ Н.Энхбаярыг илт дэмжихгүй байвал чинь Хэнтийд МАН-аас ахин нэр дэвшүүлнэ” гээд хэлчихсэн юмсанж. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гуравт ч тэгэж хэлсэн байдаг. Харин нөгөө гурав нь хүн чанар, жудгаа сонгуулийн мандатаар солихыг хүссэнгүй. Хэнтий нутгийнхны нэрийг баастаж дархан аварга л жудаггүй загначихлаа даа. Намгүй боллоо гэхэд МАХН-ынхан түүнийг тосож аваад жагсаалтынхаа нэгд бичихээр төлөвлөж байсныг яана.

Их аварга Д.Дагвадорж гэхэд тэр оройны ид бужигнааны үеэр Энхбаярын аавынх руу орж яваа нь зурагтаар харагдсан. Бөх хүний жудаг ийм л байдаг.

Эх сурвалж: Chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих