Үл мэдэгдэх зүйлтэй агаарт мөргөлдөх шахжээ
Дэнвэрийн чиглэлд нисэж байсан иргэний агаарын тээврийн онгоцтой үл мэдэгдэх зүйл мөргөлдөх шахсан байна. Газраас 8000 метрийн өндөрт нисэж байсан
онгоцны өөдөөс үл мэдэгдэх нисдэг биет зөрж өнгөрсөн талаар тус онгоцны нисгэгч удирдлагын төвдөө мэдэгджээ. Улмаар хяналтын хэсэг онгоцтой зөрж өнгөрсөн зүйлийг радарт хайсан боловч юу ч харагдаагүй байна. Ажиглагчдын хэлж байгаагаар тэрхүү нисдэг биет онгоцонд маш их хэмжээний хохирол учруулж болох байсан онгоцыг сүйрүүлэх боломжтой байсан гэнэ. Энэхүү үйл явдлын талаар өнгөрсөн даваа гаригт LiveATC.com 5:17 минутын орчимд дээрх үйл явдал болсон талаар анх мэдээлэлж байсан билээ.
Онгоцны нисгэгч төвтэй холбогдож “Дөнгөж саяхан 20-30 секундийн өмнө манай онгоцтой удирдлагатай онгоц шиг зүйл маш ойрхон зөрж өнгөрлөө” гэж мэдэгдсэн байна. Цессна Ситашин 525 СЖ-1 онгоц далайн төвшнөөс дээш 8000 футтын өндөрт нисэж байсан бөгөөд Черри Грийкийн тойрогт орох үед энэхүү үзэгдэл болсон байна. АНУ-ын 9NEWS нислэгийн аналист Грэйк Фэйт хэлэхдээ “Энэ бол гарцаагүй том асуудал, одоо бидний дунд удирдлагатай зүйл агаарт аюул занал учруулах боллоо” гэж хэлсэн ба тэрээр онгоцтой зөрж өнгөрсөн нисдэг биет нь доорхи гурван зүйл байж магадгүй гэжээ үүнд:
1.Армийн тагнуулын дроне
2.Удирдлагатай нисдэг онгоц
3.Том шувуу
Дэнвэрийн удирдлагатай онгоцны клуб RC-ийгл компаний ерөнхийлөгч Джон Дикэнс хэлэхдээ тус клубийн гишүүд газрын түвшнээс дээш 400 метрт далайн түвшингээс 5700 футтын дээр нисэхийг хориглодог гэжээ. Үүнээс үзэхэд хамгийн тохиромжтой нь тагнуулын дроне байж болох талтай гэвч аливаа улсын цэргийн хүчин агаарын тээврийн онгоцнуудын замд орох ёсгүй байдаг учраас үүнийг гарцаагүй гадны биет гэж дүгнэх зөв юм.
Л.Тамир
olloo.mn
URL: