Хятадууд хүнсний бүтээгдэхүүнийг xуурамчaap хийсээр
Хятадад хүнсний бүтээгдэхүүнийг хуурамчаар хийсэн бас нэгэн шинэ хэрэг мандлаа.
Энэ удаад худалдаачид гахайн чихийг дуурайлган хийж зарсан байна. Цагдаа нар тус хэргийг Хятадын зүүн хэсгийн нутгаас илрүүлсэн талаар сонины лхагва гарагийн дугаар дээр бичжээ.
Хятадын зүүн хэсгийн Жиангки муж дахь Ганзоу захаас хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэд муухай үнэртэй байна гэсэн гомдол гаргаснаар хэргийг илрүүлсэн байна. Лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүнд савангийн найрлагад байдаг желатин болон натрийн хүчил орсон болох нь тогтоогджээ.
Өмнө нь Хятад улсад хэд хэдэн ийм төрлийн хэрэг гарч байсан юм. Долоо хоногийн өмнө худалдаачид байцааг шинээр нь хадгалахын тулд формалдегид гэх аюултай бодис хэрэглэж байжээ. Мөн 2008 онд хуурай сүүний найрлагаас меламин илэрч зургаан хүүхэд амь насаа алдаж, 300 орчим мянган хүүхэд маш хүнд бөөрний өвчинд нэрвэгдэж байсан юм.
Тус улсын Засгийн газраас дур мэдэн хүнсний бүтээгдэхүүний найрлагыг өөрчлөхгүй байхыг хатуу сануулаад байгаа бөгөөд хэрэв ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл цаазаар авах ял ноогдуулахыг анхааруулсан байна.
Тус хуурамч бүтээгдэхүүний найрлагад орсон формалдегид гэх хортой бодисыг өөрөөр Метанал гэдэг бөгөөд анх 1855 онд Александр Михайлович Бутлеров гэдэг хүн нээсэн байна. Харин сүүлд 1867 онд Хофман анх техникийн хэрэглээнд ашиглаж байсан байна.
Формалдегид нь химийн аж үйлдвэрийн чухал органик түүхий эд бөгөөд ихэвчлэн савангийн найрлагад ордог байна. Дэлхийн томоохон химийн үйлдвэр BASF жилд 500 мянган формалдегид бодисыг бүтээгдэхүүндээ ашигладаг гэсэн мэдээлэл байна.
Б.Ууганчимэг
URL: