Чихэр оюуны чадавхийг бууруулдаг
Амттанд дурлагчдад болгоомжтой байх хэрэгтэй болжээ. Чихрийг хэт ихээр хэрэглэх нь мэдээлэл тогтоох чадварыг бууруулдаг байж болзошгүй гэж Америкийн эрдэмтэд үзэж байна. Тэдний судалгааг «Journal of physiology» сэтгүүлд ний гэлжээ.
Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд туршилтын хархуудаа хоёр хэсэгт хуваагаад, зургаан долоо хоногийн турш фруктозын агууламж өндөртэй эрдэнэшишийн шүүс уулгажээ. Тэгэхдээ эхний хэсэгт нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлдэг Омега-3 тосны ханаагүй хүчил нэмж өгсөн байна. Харин хоёр дахь хэсэгт нь тийм нэмэлт өгөөгүй аж. Туршилтаа эхлэхийн өмнө эрдэмтэд таван өдрийн турш хархуудыг гарах гарцаа хайж олдог «төөрдөг» торонд байлгажээ. Туршилтын сүүлд ч мөн уг торонд хийж үзсэн байна.
Мэдрэлийн мэс заслын профессор Фернанда Гомес-Пиниллагийн хэлснээр, чихрээр хооллохын сацуу тосны хүчил ууж байсан хархнууд удаан хөдөлж, «төөрдөг» торноос яаж гарахаа санахгүй байв. Хоёр дахь хэсгийн хархуудын цусан дахь глюкозын түвшнийг болон тархины эсүүдийн ажиллагааг хариуцдаг гормон болох инсулинд тэсвэртэй шинж тэмдэг нь хөгжсөн байна. Эндээс чихрийн хэт их хэрэглээ нь инсулины глюкозыг устгах ажиллагаанд саад болдог гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Инсулины тийм чадавх нь сэтгэн бодох хэвийн үйл явцын салшгүй хэсэг юм.
Эх сурвалж: “Монцамэ”
URL: