ОУХМ Г.Жавхлан Шаолин сүмийн ламтай тулалдана

Өнөөдөр өмнөд хөршийн Анхуй мужийн Нинхоу хотноо нэгэн сонирхолтой тулаан болох гэж байна. Энэ тулаанд монголын тамирчин ОУХМ Жавхлан БНХАУ-ын Шаолин сүмийн лам Ли Фунгтэй К-1 дүрмээр тулалдах юм. Монголын тамирчин Жавхлангийн тухайд мэргэжлийн рингэнд 12 дахь тулаанаа хийх гэж байгаа бол Хятадын тамирчины хувьд 36 дахь тулаанаа хийх гэж байгаа юм. Тэрбээр WBC мутай холбооны аварга болж байсан Хятадын шилдэг тамирчин юм.

Н.НОМИН


URL:

Сэтгэгдэл бичих