Анхны Ази гаралтай соло дуучин
Алдарт дуучин Уитни Хьюстоны дууг дууриан дуулж олонд танигдсан Филиппиний залуу дуучин Чарис дэлхийн бусад алдартай дуучдын дууг дууриан дуулж, тэднийг “ажилгүй” болгоход ойрхон байна. Филиппиний дуучин жүжигчин Чарис 1992 онд төрсөн бөгөөд багаасаа гоё сайхан хоолойгоороо дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж од болсон охин юм.
Тэрбээр зүгээр дуучин биш харин бусад алдартай дуучдыг дуурайж, элэглэж, тэдний дууг өөрсдөөс нь дутахааргүй сайхан дуулдгаараа бусад дуучдаас ялгаатай. Мөн телевизийн шоун дээр амьдаараа шууд дуулдаг нь түүнийг гайхалтай авьяастай гэдгийг илтгэдэг. Тэрбээр анх алдарт дуучин агсан Уитни Хьюстоны хүчирхэг хоолой шаардсан гоё сайхан дуунуудыг дуулж олонд танигдан, оргилын алдарт хүрч байсан. Харин сүүлийн үед Жастин Бибер, Лэди Гага, Бритни Спирс, Риана нарын дууг дуулж байгаа бөгөөд зарим хөгжмийн зохиолчид түүнийг тэднээс ч илүү дуулж байна гэсэн дүгнэлтийг өгөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл эдгээр алдартай дуучдыг ажилгүй болгоход тун ойртоод байна. Чарис 2010 онд бие даасан цомгоо гаргасан нь биллбоардод шалгарсан 200 дуунаас наймдугаарт шалгарч анхны Ази гаралтай соло дуучин болсон юм. Хамгийн сүүлд тэрбээр Лиязтай хамтарсан Пирамид цомгоо гаргасан нь хит болж чадсан. Энэ онд тэрбээр Филиппиний “X FACTOR” телевизийн шоуны шүүгч болох гэрээ байгуулжээ.
URL: